2018 оны 10 сарын 1
ЭЕШ-ын статистик тайлангийн системийг нэвтрүүллээ Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын нэгдсэн статистик тайлангийн системийг www.stat.eec.mn нэвтрүүлжээ. Уг систем нь элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг бодлого тодорхойлогч болон ерөнхий боловсролын сургуулийн багш, судлаачдад нээлттэй, хүртээмжтэй, эрхийн зохицуулалттайгаар хүргэх улмаар боловсролын салбарын эргэх холбоог сайжруулж, шийдвэр гаргах, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, харьцуулсан үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. ЭЕШ-ын тайлангийн системээс та шалгуулагчдын статистик мэдээлэл, шалгалтын ерөнхий статистик, даалгаврын статистик, сургуулийн мэдээлэл, дүн онооны мэдээлэл, даалгавар тус бүрийн хариултын шинжилгээ гээд ЭЕШ-тай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой юм.