Хятадын хойд нутгийн Хэбэй мужийн Чанзякоу хотод химийн үйлдвэрийн ойролцоо дэлбэрэлт болсны улмаас 22 хүн нас барж, 20 гаруй хүн шархадсан талаар хотын захиргаанаас мэдээллэжээ.
Дэлбэрэлт өнгөрсөн лхагва гаригт орон нутгийн цагаар 0:41 цагт Зяодун мужийн химийн үйлдвэрийн ойролцоо болж, 38 ачааны тэрэг, 12 суудлын автомашин шатсан байна. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан
ажиллаж эхэлжээ.
"Paper" сонинд "Дэлбэрэлт тухайн үйлдвэрийн бүсэд, орох хаалганы ойролцоо байсан нэгэн ачааны машинд химийн бодис дэлбэрснээс үүдэлтэй" гэж мэдээлсэн байна. Дэлбэрэлтийн шалтгаан хараахан тогтоогдоогүй байгаа бөгөөд интернэтэд цацагдсан дүрс бичлэгээс харахад шатаж харласан автомашин хашаа, байшингууд тод харагдаж байна. Яг одоо ослын газарт цагдаагийн бие бүрэлдэхүүн болон аврагчид ажиллаж байгаа юм.
эх сурвалж: РИА НОВОСТИ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт