БОАЖЯ, ЦЕГ Экологийн цагдаагийн алба хамтран “ИРЛЭЭ-ЯВЛАА-ЦЭВЭР”дотоодын аялагчдад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа. Аялал жуулчлалын улмаас хүрээлэн буй орчинд үүсч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах , эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалж, эерэг өөрчлөлт гаргахад гол зорилго оршино.
БОАЖЯ-аас дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улсын хил хаасантай холбогдуулан энэ онд дотоодын 560 орчим мянган иргэд дотоод тусгай хамгаалалттай хилийн зурвас бүс нутаг болон түүх, байгалийн дурсгалт газруудаар аялах судалгааг гаргажээ. Тиймээс иргэн бүр эх орноо хайрлаж цэвэрхэн хоггүй аялахыг уриалж байгаа юм. "Байгаль эн тэргүүнд - Хогоор бүү хорло" нөлөөллийн аян 2020оны 07.10-аас 10-р сарын 08дугаар сарын 10хүртэл үргэлжлэх юм. Аялал зугаалгаар хотоос гарч байгаа иргэдэд аяныхаа зорилго чиглэлийг танилцуулж хогггүй цэвэр цэмцгэр аялахыг уриалж , машинд стикер нааж өглөө. Мөн энэхүү аянд автомашины клубууд нэгдэж иргэдийг уриаллаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт