ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ОЙРЫН ӨДРҮҮДЭД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮХЭН БАЙНА

    2020 оны наймдугаар сарын 4-8-ныг  хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    4-нд нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 7-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

    Зарим голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-110 см-аар нэмэгдээд байна

    Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Хангай нурууны арын Урдтамир, Хойдтамир Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул, Сөгнөгөр зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Улз голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-110 см нэмэгдэж, Хархираа, Чигж мөн Хэрлэн, Бэлтэс, Тэрэлж зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см даван үерлэж, Ховд, Онон, Балж, Сөгнөгөр голууд үерийн аюултай түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна.

    Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй