ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    НИЙСЛЭЛИЙН ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДЫГ 12 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР АСААНА

    Нийслэлчүүд шинэ оны баяраар төв талбайдаа сүлд мод засдаг. Жил бүр шинэ оноо угтаж, хуучин оноо үдэхээр арванхоёрдугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайдаа цуглаж “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн зохион байгуулдаг билээ.

    Энэ жил уламжлал ёсоор арванхоёрдугаар сарын 14-ний баасан гаригт сүлд модны гэрлийг асаахаар тогтсон байна. Нийслэл хотын төв талбайд сүндэрлэдэг 22 метр сүлд модыг засч эхэлсэн ба  “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК засч байгаа гэнэ. Түүнчлэн дүүргүүд ч мөн  өөрийн харьяа нутаг дэвсгэртээ шинэ оныг угтсан арга хэмжээ зохион байгуулдаг юм. 

    Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмааг томилсон байна.

    А.Цацралтөгс

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй