ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Ялагчдын цуваа” 2018 фестивалийн ялагчаар Bremner Duthie шалгарлаа

    Монгол Улсад орчин үеийн мэргэжлийн театр байгуулагдсанаас хойш 80 гаруй жилийн түүхийг  үджээ.  Энэ хугацаанд теарт жүжгийн урлаг төрөл жанраа нэмж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхсаар байна. Өнгөрсөн долоо хоногт театрын тайзнаа Моно жүжгийн төрлөөр дэлхийн таван орны жүжигчид ур чадвар, сэтгэл зүрхээ шингээн үзэгч олондоо тоглолт үзүүлсэн юм.  Тэдний тоглосон жүжиг  өөр өөрийн гэсэн онцлогтой  байсан нь сэдвийн хувьд хайр, үхэл, амьдрал, шүтээн, харгислалын тухай өгүүлжээ. 

    Энэ жилийн "Ялагчдын цуваа" 2018 Моно жүжгийн уралдаанд таван орны зургаан жүжигчин оролцсоноос АНУ-ын жүжигчин Бремнер дути "Kabare" жүжгээрээ тэргүүн байр эзэлсэн юм. Түүний тоглосон жүжигт Дэлхийн 2-р дайны үеийн харгислал, жүжигчдийг хэрхэн хорьж, сэтгэл санааны гутралд оруулж байгааг  харуулсан бөгөөд энэ дүрээрээ эрэгтэй, эмэгтэй гээд хэд хэдэн дүрийн хувиргалтыг маш чадварлаг үзүүлсэн байна. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй