ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хувцсан дээр байдаг тэмдэглэгээ ямар учиртай вэ?

    “Хувцасны чанар эдэлгээнээс бус угаалтаас шалтгаалдаг” гэсэн үг байдаг. Учир нь бид бүхэн тухайн хувцсыг ямар усанд, хэрхэн угаах талаар мэдээлэл муутай, дээр нь өнгө нийцэхгүй будаг гардаг хувцастай хольж угааснаас болдог юм. Тэгвэл бид та бүхэндээ хувцасны шошгон дээр байдаг тэмдэглэгээ, зааварчилгааны талаар хэрэгтэй мэдээллийг танилцуулъя.

     

    Угаалгын горим Эхний 4 зурган дээрх тэмдэглэгээ нь тухайн хувцсыг хүйтэн усаар маш болгоомжтой угаах хэрэгтэйг сануулдаг байна. Харин хэрээсэлсэн бол угааж болохгүй, гараа дүрсэн байвал тэрхүү хувцсыг гараар угаах хэрэгтэй, 30 хэмийг дүрсэлсэн бол ноосон эдлэл гэсэн үг юм.

    Хатаах горим

    Дөрвөлжин дотор дугуй дүрс байх нь тухайн хувцсыг автомат хатаагчинд хатаана гэсэн үг. Харин түүнийгээ хэрээсэлсэн бол хатааж болохгүй, дундаа нэг цэгтэй бол бага хэмд хатаах учиртай аж. Харин хоёр цэгтэй бол халуун хэмд хатаана. Дугтуй маягийн дүрс нь хувцсыг сэгсэрсний дараа босоогоор хатаана. Дөрвөлжин дотор босоо 3 зураастай бол сэгсрэхгүйгээр хатаана гэсэн утгатай.

    Тэмдэглэгээ

    Дугуй дүрс нь зөвхөн хуурай цэвэрлэгээ, харин хэрээсэлсэн бол хими цэвэрлэгээнд өгч болохгүй. “А” дүрс нь дурын угаалгын бодис ашиглаж болно. Харин “Р” болон “F” доогуураа зураастай дүрс нь зөвхөн хими цэвэрлэгээг илэрхийлдэг ажээ.

     

    Цайруулах таних тэмдэг

    Гурвалжин тэмдэглэгээ нь шингэн цайруулагч ашиглаж болно. Хэрээсэлсэн бол шингэн цайруулагч ашиглаж болохгүй. “cl” тэмдэглэгээ нь хлор агуулсан цайруулагч ашиглаж болно. Зөвхөн хүйтэн усаар угаана.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй