ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Орчныхоо агаарын чанарыг мэдэхийн тулд agaar.mn сайтыг хэрхэн ашиглах вэ

    Хэрвээ та өөрийн болон гэр бүлийнхээ хүмүүсийн ажиллаж амьдардаг, хүүхдийнхээ сургууль, цэцэрлэг орчмын агаарын чанарын мэдээллийг харахыг хүсвэл agaar.mn сайтаас орж харах боломжтой.

    Тус сайтад агаарын чанарыг газрын зургаас байршлаар нь харах боломжтой юм.

    1. Агаарын чанарын индекс юуг илэрхийлдэг вэ

    Хэрвээ тухайн байршилд

    • ногоон өнгөтэй, агаарын чанарын индекс  0-50 байвал агаар цэвэр,
    • шар өнгөтэй бол Агаарын Чанарын Индекс  51-100 бол хэвийн,
    • улбар шар буюу  101-250 бол бага зэргийн бохирдолтой
    • ягаан өнгөтэй буюу  251-400 дунд зэргийн бохирдолтой
    • улаан хүрэн өнгөтэй буюу 401-500 бол агаарын чанарын индекс их бохирдолтой
    • 501-ээс дээш бол маш их бохирдолтой байгааг илэрхийлдэг.

    ​2. Агаар бохирдуулагч бодисын тайлбар

    Агаар бохирдуулагч PM 2.5, PM10 тоосонцор, нүүрс төрөгчийн дутуу исэл , хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, озон зэрэг бодисын тайлбар болоод хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг тус сайтаас унших боломжтой.

    Мөн тухайн байршилд хулганаа аваачин дарахад эдгээр бодис ямар хэмжээнд байхад цэвэр байдаг, одоо ямар хэмжээнд байгааг танд харуулах болно.

    Жишээ нь: Нисэх орчимд 11 цагийн байдлаар Агаарын Чанарын Индекс 276 байна. PM2.5 тоосонцрын дээд хэмжээ 268, доод хэмжээ 21 байх ёстой бол одоо 186 буюу байх ёстойгоос 9 дахин их байгааг харуулж байна.

    3. Эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ

    Агаарын бохирдлын түвшин ямар байгаагаас шалтгаалаад хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг, хэрхэн урьдчилан сэргийлж болохыг мөн унших боломжтой.

    Агаар бага болон дунд зэргийн бохирдолтой үед хүүхэд, өндөр настнууд, зүрх судас, уушгины өвчтэй, хэт мэдрэг болон гадаа биеийн хүчний ажил хийдэг хүмүүс хэрхэн урьдчилан сэргийлэх, агаар их бохирдолтой болон маш их бохирдолтой үед нийт хүн амын эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлөхийг харах боломжтой.

    4.Агаарын чанарын мэдээллийг өөртөө хэрхэн ашиглах вэ?

    Газрын зураг дээр таны байршилд агаарын чанар ямар байгааг тоогоор илэрхийлсэн байдаг. Энэ тоог хараад ямар арга хэмжээ авахыгаа шийдэх боломжтой.

    0-50: Энэ тоо бол агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээргүй хэмжээнд агаарын чанар байна гэсэн үг. Гэвч хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй гэж анхааруулсан байдаг.

    51-100: Агаар хэвийн. Агаарын чанар шаардлага хангах боловч, зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болно. Тухайлбал: озон, нарийн ширхэглэгт тоосонцрын нөлөөллийн улмаас хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай. Хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй гэж анхааруулсан байдаг.

    101-250: Бага зэргийн бохирдолтой. Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.

    251-400: Дунд зэргийн бохирдолтой. Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардла гатай. Мөн Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Нийт хүн амын эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.

    401-500: Их бохирдолтой. Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл илэрнэ.

    501+: Маш их бохирдолтой буюу таны байгаа газрын агаарын чанарыг 500-аас дээш тоогоор зааж байгаа бол гадаа байхад эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Агаарын чанарыг ингэж зааж байгаа тохиолдолд хүүхдүүдээ гадаа тоглуулахгүй байх, ялангуяа мөсөн гулгуурын талбайд тоглуулахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь хүүхдүүд тоглож гүйх үед уушги энгийн үеийнхээс илүү ачаалалт ажиллаж, хордох нь их. Зөвхөн хүүхэд гэлтгүй том хүн ч гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс хол байх хэрэгтэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй