2015 оны 12 сарын 12
Их өргөө Аравтууд тоглолтын төгсгөлийг сайн хийсэн ба 81-95-аар улирлын 2 дахь хожлоо байгууллаа. Тэднээс М.Бадрах 21 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол С.Өрнүүнбилэг 19 оноо, 12 самбараас бөмбөг авалт, Ш.Сэдбазар 18 оноо, 8 самбараас бөмбөг авалт, Д.Мөнхтүвшин 17 оноо, 8 оновчтой дамжуулалт, гүйцэтгэн багтаа тусалсанаар аваргуудыг хожход хангалттай байлаа.