Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын ээлжит тоглолтууд спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байгаа билээ. 2014-2015 оны улирлын аварга Харцагууд энэ удаад Баянзүрх дүүрэг Их өргөө Аравтуудтай туллаа тоглолт эхнээсээ Харцагуудын удирдлаган дор үргэлжилж байсан ч тэд давуу талаа ашиглаж чадсангүй . Их өргөө Аравтууд тоглолтын төгсгөлийг сайн хийсэн ба 81-95-аар улирлын 2 дахь хожлоо байгууллаа. Тэднээс М.Бадрах 21 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол С.Өрнүүнбилэг 19 оноо, 12 самбараас бөмбөг авалт, Ш.Сэдбазар 18 оноо, 8 самбараас бөмбөг авалт, Д.Мөнхтүвшин 17 оноо, 8 оновчтой дамжуулалт, гүйцэтгэн багтаа тусалсанаар аваргуудыг хожход хангалттай байлаа.
Харин Харцагуудаас Teeng Akol 22 оноо 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн ба С.Өрнүүнбилэг 19 оноо 9 самбараас бөмбөг авалт, П.Болортулга 15 оноо, Э.Дөлгөөн 11 гүйцэтгэсэн баг нь хожход хангалтгүй байлаа. Тэдний довтолгоо тоглолтын 3-р үеэс тун хангалтгүй байсан ба багаараа алсын зайнаас 22 довтолж ердөө 3-г нь амжилттай болгсон юм. Харин Их Өргөө Аравтууд шийдвэрлэх үед багаараа тун сайн тоглолтыг үзүүлж байсан юм. ОУХМ Ш.Сэдбазар тоглолтын төгсгөлд 6-н торгуулийн шидэлт хийж бүгдийг нь амжилттай болгосон юм. Аравтууд дараагийн тоглолтоо ирэх лхагва гарагт Дорнод Танан Гарьдын эсрэг хийх бол Харцагууд энэ өдөр мөн Сүхбаатар Лидерүүдийн эсрэг тоглох юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт