ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрчүүдийн дуртай муужгайн зодооны аварга бүсгүй анх удаа ялагдлаа

    “UFC-193”-ИЙН ШИНЭ АВАРГА ХОЛЛИ ХОЛМ

    UFC-193 буюу эмэгтэйчүүдийн холимог тулааны дунд жингийн аваргын  бүсийн төлөөх тулаан Австралийн Мельбурн хотноо явагдлаа. Энэ тулаанд Холли Холм, бүсийг эзэмшигч Ронда Роузийг хүнд цохилтоор буулган авч аваргын бүсийн эзэн боллоо. 

    UFC 193 буюу эмэгтэйчүүдийн холимог тулааны оргил тоглолт Австрали улсын Мельбурн хотын Этихад цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Дунд жингийн дэлхийн аварга, ялагдашгүй гэгдэж байсан Ронда Роузи болон экс мэргэжлийн боксын дэлхийн аварга Холли Холм нар тулалдсан. Эхний раундаас эхлэн Холли Холм зайгаа зөв мэдэрч, Рондаг хэд хэдэн удаа хүчтэй цохиод байлаа. Улмаар хоёрдугаар раунд эхлээд хоёр минут орчим болж байхад Холли Холм өрсөлдөгчийнхөө эрүү рүү нь өшиглөж, сонгодог тактикаар буулган авчээ. Ийнхүү UFC 193 холимог тулааны ертөнцын шинэ аваргаар АНУ-ын тамирчин Холли Холм болж, аваргын бүсийн эзэн боллоо. Тэрээр эхний тулаандаа бүгдэд ялалт байгуулсан төдийгүй долоог нь хүнд цохилтоор буулган аваад байна. Харин Ронда Роузи UFC-ийн аваргын бүсээ алдаж, UFC-д тулалдаж эхэлснээсээ хойш анх удаа ялагдал хүлээлээ. Ронда Роузи анхны тулаанаа 2011 онд хийж байсан. Түүний 2013 онд Лиз Кармушийн эсрэг хийсэн тулаан дэлхий дахинд хамгийн их хүн үзсэн, хамгийн рейтинг өндөртөй, ашиг орлого авчирсан тулаан болж байлаа. Энэ тулаан 1.350.000 америк долларын шагналын сантай явагдаж байсан билээ.

    Бэлтгэсэн: С.Тамир

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй