ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Анхлан нохой тэжээж байгаа бол ямар нохой авах вэ?

    Голден ретривер 

    Энэ хорвоо дээр танийг хамгийн ихээр хайрлаж чадах нохой. Тэд хөгжилтэй амьдралын идэвхтэй хэв маягтай. Бас бусдын хайрыг маш их татдаг. 

    Грэй Хаунд буюу тайга 

    Бага зэрэг залхуу эздэд тохирсон эрх нохой. Тэд таатай орчинд тухлан хэвтэж байх туйлын дуртай ноход. 

    Лабрадор 

    АНУ-д хамгийн өргөн тэжээдэг гэр бүлийн нохой. Тэд бол гэр бүл, нөхөрлөлийн үнэнч бэлэг тэмдэг. 

    Пүүдл 

    Жижиг пүүдл нь нохой анхлан тэжээгчдэд туйлын тохиромжтой. Ялангуяа нохойны үсэнд санаа зовдог, нохойныхоо үстэй зууралдах дургүй хүмүүст тохирсон байдаг. Мөн тэд заасан зүйлс маш хурдан сурдаг ухаалаг ноход юм. 

    Британи 

    Маш их эрч хүчтэй, сургахад амар байдаг ангийн сайн туслах. 

    Шотланд овчарка

    Маш зөөлөн араншинтай хэрнээ хөгжилтэй нохой. Мөн туйлын эелдэг нохой гэж үнэлэгддэг. 

    Бостон Терьер 

    Тэр хэнтэй ч уулзсан үргэлж нөхөрсөг байдаг. Ялангуяа жижиг орон сууцанд тэжээхэд их тохирсон нохой. 

    Бүх төрлийн спанел 

    Тэд барагтай л бол уурлаж бухимддаггүй. Анхлан тэжээхэд хамгийн тохиромжтой нохой. 

    Померан 

    Хэний ч хайрыг хялбархаан татаж чадах хамгийн өхөөрдмөөр нохдын нэг. Тэд заасан зүйлсийг ч хурдан сурдаг. 

    Бульдог 

    Олон нийтийн санал асуулгаар анхлан тэжээхэд хамгийн тохиромжтой нохойгоор шалгарсан. Тэд ууртай харагддаг ч хамгийн эелдэг нохой гэнэ. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй