“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг буурууулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” тогтоолын төслийг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Энхтөр болон холбогдох албаныхан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өмнөх хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн юм.
Хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн түгжрэлийг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдруулах нь хотын удирдлагууд та бидний үндсэн чиг үүргийн нэг. Энэ бүсчлэлд хуваах ажил цаг үеийн шаардлагадаа нийцсэн, хүмүүсийн ухамсар, хариуцлагатай уялдсан үр дүн гарахуйц байх ёстой. Харамсалтай нь бид нэг алдаа гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар ач холбогдол, хэрэгжүүлэхгүй бол ямар хохиролтой юм гэдгийг иргэдэд ойлгуулах мэдээ мэдээллээ сайн түгээгээгүй. Иргэдийн дунд буруу ташаа ойлголт маш их байна. Наймдугаар сарын 15 хүртэл хэд хэдэн хувилбараар санал асуулга явуул. Ингээгүйгээс болж та бүхний мэдээлсэн мэдээлэл замын түгжрэлийг шийдэх бус торгууль хураах ажил болж олон нийтэд харагдаад байна.
Бүсчлэлийн ажилд буруудах ажил нэг ч байхгүй. Иргэдэдээ зөв ойлгуулах тал дээр анхаарч ажилла. Наймдугаар сарын 15-ны дотор энэ асуудлыг шийдсэн байхаар яаралтай ажилдаа ор. Иргэдийн дунд хэвлэл мэдээллийн бүх салбараар санал асуулга явуул. Долоо хоногийн дараа ямар ажлууд зохион байгуулсан тухай эргээд танилцуулаарай.
Орон нутгийн дугаартай автомашины асуудал байна. Улаанбаатарт 17 мянган автомашин түр буюу байнга оршин сууж байна гэсэн судалгаа байна. Хот замынхаа ачааллыг дийлэхгүй байхад орон нутгийн автомашиныг явуулах юм уу үгүй юу гэдэг асуудлаа эхлээд харах ёстой байсан. Өөрсдөө түгжрэлээ дийлэхгүй, шийдэж чадахгүй байж орон нутгаас ирж байгаа явуулын автомашиныг хүлээн авахгүй байх, явуулахгүй эрх хотод бий. Энэ 17 мянган машиныг хотын хөдөлгөөнөөс авчихвал хөдөлгөөний эрчим хэрхэн буурахыг хүн болгон мэдэж байгаа” хэмээлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт