Төрсөн сар өдрөөр хүний зан төлөвийг шинжих ордын зурхай түгээмэл байдал бол энэ удаад та бүхэнд төрсөн өдрөөр нь шинжих зурхайг хүргэж байна.
Бусдын хараа хяналтад байх дургүй, эрх чөлөөг эрхэмлэгч зантай уран бүтээлч хүмүүс. Эдгээр хүмүүс бусдын өмнө сэтгэл хөдлөлөө аль болох нуухыг эрмэлздэг.
Өрөвч зөөлөн сэтгэлтэй хүмүүс. Тусархаг, бусдыг ойлгох чадвартай, эв найрамдлыг эрхэмлэгчид. Заримдаа бусад хүмүүсийн таалалд нийцэх гэж хэтэрхий хичээж, сандарч самгардах нь бий.
Эрч хүчтэй, мөрөөдөмтгий хүмүүс. Багаасаа л өөрийн гэсэн бодол, хүсэл зорилготой байдаг. Өөрийгөө бусдад харуулах, бусдад таниулж болох бүх арга хэмжээнд оролцдог. Магадгүй энэ нь тэдний гол алдаа байх. Хамгийн чухал гэсэн зүйлээ сонгоод түүндээ бүх анхаарлаа хандуулах нь зөв.
Хариуцлага өндөртэй хүмүүс. Тэд элдэв аашгүй, үзэл бодлоо өөрчлөх дургүй, шулуун шударга зантай, өөртөө болоод бусдад шаардлага өндөртэй хүмүүс байдаг. Заримдаа энэ өндөр шаардлага нь нөхцөл байдлыг хүндрүүлэх нь бий.
Хорвоо ертөнцийг танин мэдэх дундаршгүй хүсэл сонирхолтой хүмүүс. Тэд нөхөрсөг зан чанартай, ямар ч хүнтэй хэл амаа амархан олох авьяастай. Хувийн орон зайг хадгалах дуртай тул дотнын хүмүүс нь хүртэл хувийн орон зайг нь хүлээн зөвшөөрөх шаардлагатай болдог.
Хариуцлагатай хүмүүс. Ямар ч асуудалд ул суурьтай ханддаг тул тэднийг ямар ч асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэж болно. Тансаг сайхны мэдрэмж өндөртэй боловч уран бүтээлч сэтгэлгээ тааруухан тул өөртөө итгэлгүй байх нь бий.
Бодлогоширсон төрхтэй, сурах боловсрох чин хүсэлтэй, хорвоо ертөнцийг танин мэдэхийг мөрөөддөг хүмүүс. Зөн билэг сайн хөгжсөн, өөрийн тогтсон үзэл бодлоо өөрчлөх дургүй. Байгаль, цэвэр агаарт гарах нь танд жинхэнэ амралт болж эртнээс зовоож буй асуултын хариултыг олоход тус болно.
Уран бүтээлийн авьяастай, зохион байгуулах өндөр чадвартай, алдар нэрд дуртай хүмүүс. Хүмүүстэй тэр бүр дотносож ойртоод байдаггүй. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд цаг, наргүй ажиллахад бэлэн байдаг.
Дурламтгай, сайхан сэтгэлтэй хүмүүс. Энэ зан чанар нь тэдний амьдралын хэв маягийг тодорхойлдог гэж хэлж болно. Тэдний амьдралд хөндлөнгөөс оролцоход тун дургүй, өөрсдөө л бие даан амьдралаа зохиохыг хүсдэг. Энэ хүмүүсийн дунд уран бүтээлийн авьяастнууд түгээмэл байдаг.
Хурц ухаантай, тэсвэр тэвчээртэй хүмүүс. Тэд санамсаргүй тохиолдол, аз байдаг гэдэгт итгэдэггүй, бүх зүйлийг өөрийн хүчээр олж авдаг гэдэгт итгэдэг. Тэд гэрийн ажилд тааруу, аж ахуйч биш боловч хамгийн зочломтгой хүмүүсийн нэг.
Бусдад урам зориг өгч чаддаг онцгой авьяастай хүмүүс. Харамсалтай нь өөрсдийнхөө зорилго, хүсэл эрмэлзэлдээ хүрэх тал дээр хатуу зогсож чаддаггүй. Магадгүй энэ зан нь тэднийг бүтэлгүйтлээс үүдсэн сэтгэл гутралд орохоос авардаг байж болох юм.
Уран гоёор ярих авьяастай хүмүүс. Бага зэрэг тэвчээргүй зантай, хүчээ хэрэггүй зүйлд зарцуулах, туйлдаж унатлаа ажиллах дургүй. Бусад нь таныг хүчирхэг хувь хүн гэж хардаг учраас танаас тусламж гуйх нь түгээмэл.
1 мөн 3 гэсэн тооны нэгдэл болох 13-нд төрөгсөд сэтгэл дотроо зөрчилдөөнтэй хүмүүс болохыг илтгэдэг байна. Тэд сэтгэлийн амар амгаланг олох, өөртөө итгэлгүй зангаа дарах арга зам хайж байдаг.
Дур булаам төрхтэй, бусдаас өөрөөр сэтгэгч хүмүүс. Хурц ухааныхаа тусламжтай олон салбарт амжилт гаргаж чаддаг. Ялангуяа өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө олгодгоор нь уран бүтээлийн салбарт өндөр амжилт гаргаж чадна.
Хүссэн зүйлээ гүйцэлдүүлж байж л санаа амардаг хүмүүс. Хүн танихдаа тун сайн. Хүмүүсийн сул талыг гарамгай олж хардаг ч сул талыг нь хүлээн зөвшөөрдөг хүмүүс.
Тэнгэрлэг, гэгээлэг зүйлийг хүсэж мөрөөддөг хүмүүс. Аливааг хэт их дөвийлгөдөг зан амьдралыг нь хэцүү ээдрээтэй болгох нь бий. Энэ хүмүүс заримдаа газарт буугаад өөрийн бодол, хэл яриагаа бусад хүмүүст ойлгомжтой байдлаар илэрхийлж байх хэрэгтэй шүү!
Биеэ даасан, бусдаас хамааралгүй, шаргуу зантай хүмүүс. Ямар ч тохиолдолд биеэ барих гайхалтай чадвартай. Аливаа хүнд хэцүү зовлон бэрхшээлийг ажралгүй давж чаддаг, сэтгэлийн хаттай, бусдыг гуйгаагүй байхад ч тусламжийн гараа сунгах өгөөмөр сэтгэлтэй хүмүүс.
Өөрийн гэсэн үзэл бодол дээрээ бат зогсдог, зарчимч хүмүүс. Сонголтдоо үнэнч байж, зорилгодоо хүрэхийн тулд чин үнэнчээр, шаргуу хөдөлмөрлөдөг. Бусдын итгэлийг дааж чаддаг, тусархуу зантай.
Сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс. Нэгээс нөгөө рүү үсчиж, суурин дээрээ бодлоо хэд дахин өөрчилдөг. Гэвч үүндээ нэг их санаа зовоод байдаггүй. Дотоод сэтгэлээ сонсохоос биш бусдын үгийг сонсоно гэж ёстой байхгүй.
Их мэдрэмтгий, эмзэг хүмүүс. Тэдэнд тайван амгалан орчин, нөхөрсөг дотно уур амьсгал хэрэгтэй. Ийм нөхцөлд тэдний үнэнч шударга зан чанар жинхэнэ утгаараа илэрдэг.
Сониуч, сэтгэл татам хүмүүс. Урлаг, боловсролын салбарт амжилт гаргахаас гадна нийгмийн ажлыг гарамгай гүйцэтгэх авьяастай. Ямар ч нөхцөлд огт алзахгүй, өөрсдийгөө аваад явчих хүмүүс.
Маш их эрч хүчтэй хүмүүс. Гэхдээ энэ их эрч хүчийг зөв удирдаж сурах хэрэгтэй. Зөн билэг өндөр хөгжсөн тул зөн совиндоо итгэх нь зүйтэй. Гэхдээ өөрт ашигтай сонголт бүр зөв байдаггүй гэдгийг санаж яваарай.
Олон талын авьяастай тул заримдаа энэ авьяасаа юунд хэрэглэхээ мэдэхээ больдог. Энэ хүмүүс үнэнч сайн нөхөд, авьяаслаг ажилтан, сонирхолтой ярилцагч байж чаддаг. Багш, эмчийн мэргэжил тохирохоос гадна уран бүтээл, шинжлэх ухааны салбарт амжилт гаргана. Мөн тэд маш сайн эцэг, эх болдог.
Байгалиас өгсөн авьяасыг амьдралдаа ажил хэрэг болгох хэрэгтэй гэдгийг санаарай. Магадгүй гэр бүлээс чинь илүү найз нөхөд чинь тусалж дэмжих байх. Гэхдээ хүнд хэцүү цагт гэр бүл танд нөмөр нөөлөг болно. Бүх зүйл өөрийн гэсэн цагтай. Уран бүтээлийн салбар магадгүй танд тохирохгүй байх. Өөр зүйлд хүчээ сориод үзсэн нь дээргүй юу?
Төгс бүтээгдсэн аливаа зүйлд сэтгэл татагддаг хүмүүс. Иймдээ ч бусад хүмүүст маш өндөр шаардлага тавьдаг. Тун зөрүүд зан нь өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нь тус болдог гэж хэлж болно. Анхаарлаа төвлөрүүлж, урагшаа зүтгэсээр зорьсондоо хүрдэг. Зөн совин сайн хөгжсөн. Заримдаа сэтгэлийн хямралд өртөх нь бий.
Байгалиасаа зохион байгуулах авьяастай хүмүүс. Ямар ч хүнтэй хэл амаа ололцож чаддаг чадвар нь хүмүүст өндрөөр үнэлэгддэг тул мэдлэг боловсрол нимгэн байсан ч энэ сул тал нь хүнтэй хэл амаа ололцох авьяасаар нөхөгддөг. Энэ хүмүүсийн өмнө боломж, сайхан ирээдүй хаалгаа цэлийтэл нээжээ. Гэвч биеэ тоох зан, өөрөөрөө бахархах сэтгэл энэ сайхан ирээдүйг баллахаас сэрэмжилж яваарай.
Эхлүүлснээ дуусгаж байж санаа амардаг, сэтгэлийн их тэвчээртэй хүмүүс. Гэвч энэ зангийн цаана эмзэг, мэдрэмтгий хүмүүс нуугдаж байдаг. Болж байгаа зүйлийг хурцаар хүлээж авах хандлагатай тул сэтгэл нь зовж, хямрах нь элбэг.
Сайхан сэтгэлтэй, сэтгэлийн тэвчээртэй хүмүүс. Зорилгодоо хүрээд зогсдоггүй, илүү том зорилго тавиад өндөрт тэмүүлдэг. Зүгээр сууж чаддаггүй. Ажил хийхгүй зүгээр суух үедээ өөрийгөө хүнд хэрэггүй болсон гэж үзэн, сэтгэл гутралд орох хандлагатай.
Бодож бясалгах дуртай, сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс. Энгийн зүйл дээр учраа олохгүй сандарч, тэвддэг мөртлөө маш хүнд хэцүү нөхцөлд гайхалтай тайван байж, асуудлыг тун ухаалгаар шийддэг. Төгс зүйлд итгэдэггүй тул өөрийгөө болон бусад хүмүүсийг байгаагаар нь хүлээн авч чаддаг. Гэхдээ харилцаагаа таслах аливаа шийдвэрийг тун шийдэмгий гаргах нь бий.
Найрсаг, нөхөрсөг байдал, хүмүүстэй хамтран ажиллаж чаддаг чанар, үнэнч шударга, найдвартай зан нь энэ хүмүүсийг ямар ч өөгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Хуримтлуулсан туршлага, мөн найз нөхдийн дэмжлэгтэйгээр амьдралын зөв замаа сонгодог.
Ажилдаа сэтгэл зүрхээ зориулдаг хүмүүс. Өөр дээрээ хэт их үүрэг хариуцлага үүрэх нь бий. Хүчээ буруу тооцоолж, хэт их хариуцлага үүрснээс өөртөө гутарч, санаа сэтгэлээр унах вий, сэрэмжтэй байгаарай. Эхний бүтэлгүйтэлд бууж өгөн, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Танд ажлынхаа үр дүнг үзэх эрч хүч байгаа гэдэгт итгээрэй.
Таны зан төлөвтэй тохирч байна уу? Танд энэ мэдээ таалагдсан бол бусадтайгаа хуваалцаарай!
Эх сурвалж: www.interesnoznat.com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт