Үнхэлцэг хальс, зүрх, уушги, элэг, сэмж, бөөрны өөхөн эдийг гэмтээсэн цээж ба хэвлийн хөндийн нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалтаас үүссэн шок, дотор эрхтний хурц цус багадалт, амьсгал, зүрх судасны хурц дутагдал, нүүр, эрүүний доорх зулгаралт, цус хуралт, баруун гарын 3, 4-р хурууны 1-р үе, зүүн бугалга, зүүн хацар дахь зүсэгдэж хатгагдсан шарх.
1.Хохирогч С.Зоригийн биед нийт 18 шарх, зүүн хацар, доод эрүүний доор, дээд уруулд, хамрын нурууны баруун талд зулгаралттай, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дотор буланг хамарсан цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.
2.Хохирогч С.Зоригийн биед үүссэн гэмтлүүдийн хоёр нүдний зөөлөн эд дэх цус хуралт, хацар дахь зулгаралт нь хатуу мохоо бусад үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3.Хохирогч С.Зоригийн биед үүссэн шархны хүчийг тодорхойлох боломжгүй байна.
4.Дээрх гэмтэл шарх нь хурц ир үзүүртэй багажийн үйлчлэлээр тодруулбал хутгаар зүсэгдсэн байх боломжтой.
5.Задлан шинжилгээнээс үзэхэд хохирогчид үүссэн шархны байдал нь хоёр төрлийн хурц ир үзүүртэй багажаар /хутгаар/ үүсгэгдсэн байх боломжтой.
6.Хохирогчийн бие эрхтэнд үүссэн гэмтэл шархны байдлаас харахад мэсний үйлчлэл зүүнээс баруун тийш, урдаас хойш чиглэлээр үйлчилсэн байж болохоор байна. Шархны байдлаас харахад эхлээд цээжний зүүн талын шархнууд дараа нь цээжний өмнө тал, хэвлийн урд талын шарх үүссэн байж болохоор байна.
7.Хохирогч нь зүрхний зүүн ховдлын урд ханаа нэвтэрсэн шархны улмаас хурц цус алдалт, зүрх судас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж аврах боломжгүй байсан байна.
8.Задлан шинжилгээгээр хохирогч нь ямар нэг архаг хууч өвчингүй байсан ба согтууруулах ундааны зүйл илэрсэнгүй.
10.Хохирогчийг үхэлд хүргэснээс бусад цээжний болон хэвлийн хөндийн нэвтэрсэн шархнууд нь учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэг болно. Зүүн бугалга, баруун гарын III, IY хурууны зүсэгдсэн шарх, цээжний зүүн болон баруун талын цээжний хөндийд нэвтрээгүй шарх, зүүн хацар, доод эрүүний доор, хамрын нурууны баруун талын зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний зовхины цус хуралт зэрэг нь хөнгөн гэмтэл болно.
11.Хохирогчийн хамрын нуруу, баруун нүдний зовхин дахь цус хуралт, доод эрүүний доодох зулгаралт нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
12.Хохирогч С.Зоригийн биед үүссэн гэмтэл нь амьддаа үүссэн байна.
13. Хохирогч нь гэмтэл авсан даруйдаа нас баржээ.
14.Хохирогчийн хацар, доод эрүүн доорх зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний зовхины цус хуралт, баруун гарын III, IY хурууны I үеийн зүсэгдсэн шарх зэрэг нь биеэ хамгаалан тэмцэлдсэнээс үүссэн байх боломжтой… гэжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт