Энэхүү урсгал нь анх 1960 оноос эхлэн дэлгэрч эхэлсэн бөгөөд өмнөх нийгмийнхээ үзэл бодлийг эсэргүүцэн, хайр итгэл, хүмүүнлэг байдлыг чухалд үзэж бүрэн эрх чөлөөг хүсэгч Америк залуучуудаас гаралтай аж. Тэд өөрсдийн эсэргүүцлээ тухайн үеийнхээ тогтсон амьдралын хэв маяг болоод хувцаслалт мөн биеэ авч явах байдлыг дагалгүйгээр үл анхаарах байдлаар илэрхийлж байжээ. Цуст дайны дараах сэргээн босголт, бүтээн байгуулалтын үед хагацал зовлон мэдэхгүй өссөн залуус нийгмийнхээ сэтгэхүйтэй зөрчилдөн этгээд гажиг сексийн эрх чөлөөний төлөөх хувьсгалд нэгдсэн нь тухайн үедээ сая сая залуусаар эгнээгээ тэлэн өргөжиж байлаа. Нүцгэн биеийг алдаршуулъя, арьс өнгө, шашин шүтлэг харгалзахгүй гэрлэе, сексдье, чөлөөт гэр бүл зэрэг ойлголтуудыг анх гаргаж ирсэн тэдний амьдралын уриа тухайн үедээ жинхэнэ нийгмийн тэсрэлт болж байв. Секс, гэрлэлт хоёр хоорондоо ямар ч хамаагүй асуудал, гэрлэхээсээ өмнө хүнтэй унтах нь нүгэл огтхон ч биш, хүн төрөлхтөн энэ бүгдийг хийдэг мөртлөө ил гаргахаас л ичдэг гэж тунхаглах тэдний хувьсгал онцлог атлаа жигшмээр ч юм шиг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт