ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хурдны замд машинаас хүүхэд уналаа /бичлэг/

    Хүүхдийг тээврийн хэрэгслээр авч явахдаа аюулгүй байдлыг нь хангах, хүүхдийн суудал, суудлын бүс хэрэглэхийн чухлыг сануулсан үйл явдал ням гарагт боллоо. Америкийн Арканзас мужийн Харрисон хотын  хурдны замд жижиг оврын автобусны арын хаалганаас хүүхэд унаж байгаа нь дүрс бичлэгт буужээ. 4 настай охиныг машинаас унасны дараа аварсан хүн нь азаар түргэн тусламжийн мэдлэгтэй хүн байж таарсан байна. Риан Циамполи гэх энэ хүний албан ажилдаа ашигладаг автомашины суурин камерт энэ бичлэг буусан байгаа юм. Рианы хэлснээр бол тэрнийг хүрч очиход охин ухаангүй байсан байна. Охиныг тэврээд замаас холдуулах үед удалгүй сэргэж ээжийгээ асуужээ. Угтаа охиныг унасан газраас нь хөдөлгөхгүй байх ёстой ч хурдны замын тэг дунд байсан учраас замаас холдуулж түргэн тусламж ирэх хүртэл 5 минут хүлээжээ. Охины эрүү хугарч, мэс засалд орсон байна. Одоогоор охин өөрөө хаалга онгойлгосон уу, эсвэл хаалга түгжээгүй байсан уу гээд ослын шалтгаан нөхцөл тодорхойгүй байгаа юм. Дэлхийн хэмжээнд жилд 0-19 насны 260 мянган хүүхэд автын ослоос болж амь насаа алддаг. Авто тээврийн ослын нас баралтын 21 хувь нь хүүхдүүд. Түүнчлэн 10-19 насны хүүхдийн нас баралтын гол шалтгаан нь автын осол. Цаашилбал хүүхэд өртсөн нийт авто замын ослын 1/3 нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун бүс нутагт болдог. Харин Африк, Газар дундын тэнгисийн зүүн бүс нутагт нас баралт хамгийн өндөр. Автын осолтой холбоотой бага насны хүүхдийн нийт нас баралтын 93 хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолддог байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй