“ХОТЫН ТҮҮХ БА ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН” ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрөл зүйлийг тэр дундаа медиа урлагийг Монгол улсад хөгжүүлэх, энэ чиглэлээр бүтээл туурвиж буй уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “ХОТЫН ТҮҮХ БА ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Медиа уран бүтээл туурвих хүсэл сонирхолтой уран бүтээлч Та бүхнийг хөтөлбөрт оролцохыг урьж байна.
Хөтөлбөрийн агуулга, зорилго:
Хөтөлбөр нь нүүдлийн соёлоос суурьшмал соёлд шилжсэнээр гарч буй нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, түүний харилцан хамаарлыг эрэлхийлэхэд оршино. Төсөлд оролцогч-уран бүтээлчид нь социалист болон ардчилсан тогцолцооны эерэг ба сөрөг үр дагавар, нүүдэлчин соёлоос хотын соёлд шилжих үйл явц, хүмүүсийн амьдралын хэв маяг, шилжилт хөдөлгөөн зэргээс үүдсэн өнөөгийн Монголын нийгэм, соёлын нөхцөл байдалд харьцуулсан судалгаа хийх, дүгнэлт гаргах замаар бүтээлээ туурвин, олон нийтэд танилцуулна.
Хөтөлбөрт хэрхэн оролцож, үйл ажиллагаанд хамрагдах вэ?
1. Уран бүтээлч нь өөрийн туршлага, түүх, баримтан дээр үндэслэн хөтөлбөрийн хугацаанд хийх бүтээлийн санаагаа бичвэр болгон анкетийн хамт МУЗ-ийн culture@artscouncil.mn хаягаар илгээнэ.
Уран бүтээлч нь 1960-1980, 1990-2000-аад оны видео, 16мм-ийн хальсны болон дижитал дүрс бичлэгийг ашиглан бүтээлээ туурвина. Уран бүтээлчийн санаа нь чөлөөтэй, бүтээлч, шинэлэг байх бөгөөд хөдөөгөөс хот руу, нүүдэлчдээс хотжилт руу гэх мэт хоёр нийгмийн өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг тусгасан, хөтөлбөрийн зорилгод нийцсэн байна.
2. Сонгогдсон уран бүтээлчид архивын дүрс ашиглан өөрийн санал болгосон бүтээлийг хийх 14 хоногийн онол ба дадлага ажил хосолсон сургалтанд хамрагдан, бүтээлээ хийнэ. Сургалтыг зочин багш-уран бүтээлч John Davis болон Stefan Rusu нар удирдан явуулна. Сургалт 2017 оны 4-р сарын 24-өөс 5-р сарын 07-ныг дуустал бүтэн өдрөөр, өдөр бүр зохион байгуулагдана.
3. 2017 оны 5-р сарын 10-ны өдөр багш, оролцогч уран бүтээлчдийн хамтарсан медиа уран бүтээлийн үзэсгэлэн гарна. Үзэсгэлэнг 14 хоногийн турш олон нийтэд нээлттэй танилцуулна.
Төслийн хугацаа: 2017 оны 4-р сарын 20-өөс 5-р сарын 20-ны өдөр
Хэрэгжих газар: Улаанбаатар хот
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу?
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт