Дүүргүүд татварын орлогоо давуулан биелүүлвэл орлогын зохих хувиар шагнаж урамшуулах тухай журам байдаг. Энэ дагуу дүүргүүдийн татварын хэлтэс гуравдугаар улирлын татвараа сайн цуглуулсан хэмээн байцаагчдадаа ноогдол ашиг хуваарилж, урамшуулсан байна. Хамгийн их орлого цуглуулж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн дүүргээр БЗД шалгарч татварын байцаагчдадаа 1.1 тэрбум төгрөгийг урамшуулал хэлбэрээр хувааж өгчээ. Дараагаар нь СБД 800 сая төгрөгийг байцаагч нартаа өгсөн бол СХД 501 сая төгрөг, БГД 574 сая төгрөг, ХУД 416 сая төгрөг, ЧД 250 сая төгрөгийг байцаагч нартаа тараажээ. Өөрөөр хэлбэл хийх ёстой ажлаа гүйцэтгэхдээ багахаан идэвх, чармайлт гаргаж хураах ёстой татвараа хураасных нь төлөө дүүргийн татаварын албадууд ийнхүү байцаагч нараа иргэдийн төтвөрын мөнгөөр шагнаж урамшуулав.
Энэхүү шагнал нэрийн дор гурван тэрбум 641 сая төгрөгийг 1000 гаруй хүмүүс хуваагаад хүртчихэж байгаа юм. Гэтэл 2014 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас улс 782 тэрбумыг олохоор төлөвлөөд байгаа ч эхний гурван улирлын байдлаар дөнгөж 464 тэрбумыг цуглуулаад байна. Мөн хувь хүний орлогын албан татвараас 472 тэрбумыг цуглуулахаас 375 тэрбумыг цуглуулаад байгаа аж. Өөрөөр хэлбэл оны эцэс гэхэд төлөвлөсөн татвараа улс бүрэн цуглуулж чадахгүй гэсэн үг юм.
Ийм байхад улсын төсөвт мөнгө цуглуулах ёстой байцаагч нар нь өөрсдөө цалин дээрээ урамшуулал нэрээр сая саяар нь иргэдийн татварын мөнгөнөөс хүртэж суух нь зөв юм уу?
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт