Жил бүр монголын говьд мянган тэмцээний баяр болдог. Тэгвэл үүнтэй адилхан баяр Саудын Араб улсад болдог. Саудын Арабд адгуулдаг тэмээ нэг бөхтэй гэдгээрээ монгол тэмээнээс ялгаатай. Саудын Араб улсад жил бүр нэг сарын турш үргэжилдэг баярт 50 мянган нэг бөхт тэмээ оролцож байна.
Саудын Араб улсын хаан Абдулазизын нэрэмжит тэмээний баярын шагналын сан 31 сая ам.доллар. 1999 оноос хойш зохиогдож байгаа энэхүү тэмээний баярыг нэг үгээр сайхан тэмээ шалгаруулах баяр гэж нэрлэж болох юм. Баярын үеэр малчид сайн үйлдрийн тэмээгээ солилцож, онцгой үйлдрийн тэмээг дуудлагаар худалддаг. Энэ үеэр нэг тэмээ 15 мянгаас 270 мянган ам.долларын үнэ хүрдэг гэсэн тоон мэдээлэл бий. Саудын арабын тэмээний баярт оролцохоор жил бүр 10 мянган хүн хилийн чанадаас зорьж ирдэг. Энэ хүмүүсийн дунд Булангийн улс орнуудын тэмээ үржүүлэгчид олон. Тэмээний баярын үеэр тэмээг унаж эдлэх, маллаж адгуулах талаар мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсож, Саудын Араб улсын түүхэнд тэмээ ямар үүрэгтэй байсныг гэрчлэх үзэсгэлэнг сонирхох боломжтой. Энэ баяр 4-р сарын 15 хүртэл зохиогдох юм. Энэ жилийн тэмээний баяр нь зорин ирсэн хүүхдүүдэд тусгайлан зориулсан олон арга хэмжээ оруулснаараа өмнөх жилүүдээс онцлогтой болж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт