ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нислэгт цахилгаан хэрэгсэл авч орохыг хориглолоо

    Энэ долоо хоногийн мягмар гарагаас эхлэн АНУ-д Ойрхи Дорнод, Умард Африкийн орнуудаас ирж байгаа зарим нислэгт зорчигчдыг гар тээшиндээ зарим эд зүйлсийг авч явахыг хориглосон. Тэгвэл Их Британи улс Турк, Ливан, Египет, Тунис, Саудын араб улсаас ирж байгаа нислэгийн зорчигчдын танхимд электрон хэрэгсэл авч орохыг өнөөдөр хориглолоо. 

     

     Нэг ёсондоо аюулгүй байдлын үүндээс гар утаснаас том хэмжээтэй цахилгаан хэрэгслийг онгоцны зорчигчдын хэсэгт авч орохыг хориглосон гэсэн үг юм. АНУ-ын албаны эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлснээр бол АНУ-ын засгийн газар хэдэн долоо хоногийн өмнө террорист халдлага болж болзошгүй гэсэн мэдээлэл хүлээж авсан тул ийм арга хэмжээ авсан байна. Энэхүү шинэ журам АНУ-ын Нью-Йорк, Чикаго, Детройт, Монтрил тэргүүтэй 10 нисэх онгоцны буудалд үйлчилнэ. Ойрхи Дорнод, Умард Африкийн нийт 8 улсаас ирж байгаа зорчигчид энэ журмыг дагах ёстой. Энэхүү жагсаалтад Йордон, Саудын Араб улсууд ч багтаж байна. 

    Йордан улсын нисэх компани Твиттер хуудсандаа АНУ-аас ирж байгаа болон АНУ-руу очих нислэгээр зорчих иргэд онгоцны дотор зөөврийн компьютер, таблет компьютер, DVD Тоглуулагч, электрон тоглоом зэргийг авч орохыг эрс хориглосныг мэдээлжээ. Гэхдээ гар утас, эмчилгээний төхөөрөмжүүдийг авч орж болох юм.  Түүнчлэн Саудын Араб улсын сонинд тус улсын томоохон нисэх буудлуудаас АНУ-ыг зорих зорчигчид зөөврийн компьютер, таблетаа ачаанд өгөх ёстой гэсэн мэдээ гарсан байна. Энэ шийдвэртэй холбогдуулан АНУ-ын Денвер мужийн их сургуулийн профессор Жеффри Прайс гэдэг хүн цахилгаан төхөөрөмжөө ачаанд өгөх нь зорчигчдод ихээхэн хүндрэл учруулна гээд Их Британи улсад 2006 онд үүнтэй ижил дүрэм хэрэгжиж эхлэхэд ачаанаас цахилгаан хэрэгсэл хулгайд алдагдах явдал их гарч байсныг сануулжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй