Энэтхэгийн Дарамсала хотноо болсон олон улсын кино наадамын үеэр “Алсын удирдлага” киног олон нийтэд сонирхуулахад тус хотод ажиллаж амьдардаг монгол иргэд болон нийт үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан байна. “Алсын удирдлага” киноны найруулагч С.Бямбаа тус наадамд өөрийн биеэр очсон бөгөөд Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяраа хүндэт зочноор оролцсон байна.
Кино наадамд Энэтхэг, Монгол, Франц, Арабын Эмират, Испани, АНУ, Канад, Швейцари, Финланд, Ливан, Герман, Өмнөд Солонгос, Хятад, Аргентина, Польш, Швед зэрэг орны 40 гаруй уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон аж.
“Алсын удирдлага” кино өмнө нь Пусаны олон улсын кино наадмын “Шинэ давалгаа” төрөлд тэргүүн шагнал хүртсэн билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт