Жич: Энэ өвчин эхний үед шатанд хүүхдийн гар хөл хүйтэн боловч өндөр халуурах, царай цонхийх, уруулын эргэн тойронд хөхрөх, хөл хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрдгийг BBC агентлаг дамжуулав.
Менингококкт халдвараар бага насны хүүхдүүд, ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд өвчлөн, хүндрэх хандлагатай байна. Тиймээс ард иргэд, эцэг эхчүүдэд урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
Менингококкт халдвар гэж ямар өвчин бэ?
Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.
Хэрхэн халдварлах вэ?
Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг.
Хэн өвдөх вэ?
Бүх насны хүн өвчлөх боловч 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.
Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт