ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Австралид хүний эрхийн боловсролыг бага сургуулиас нь олгож эхэлдэг

    Австрали улс бага сургуулийн хичээлийн хөтөлбөртөө бусдыг хүндэтгэх, гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэг олгох хичээлийг оруулж өгчээ. Хүн хүнээ хайрлах, хүндэтгэх мэдлэгийг багаас нь олгосноор ирээдүйд үйлдэгдэх гэр бүлийн хүчирхийлэл буурахад чухал нөлөө үзүүлнэ гэж Австрали улс үзсэн байна. Австралид өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудад бусдыг хүндлэх соёл, хүйсийн эрх тэгш байдлын талаар зааж сургахаас гадна багш нараасаа үлгэр дууриал авах, гэр бүлийн харилцааг сайжруулах замаар ирээдүйд гарч болох гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэхийг зорьж байна. Хөтөлбөр Австрали дахь гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох нэг үеийнхнийг бэлтгэх гол зорилготой.

    Хөтөлбөрийг гүйцэт хэрэгжүүлсэн сургуулиудад цагаан тууз олгож тухайн сургууль нийгмээ аюулгүй, ижил тэгш болгож өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан болохыг батламжилдаг байна. Хүүхэд маш бага наснаасаа эмэгтэйчүүдийн эсрэг аливаа хүчирхийлэл үйлдэж болзошгүй ойлголт, мэдэгдэхүүнийг эргэн тойрноосоо авдаг. Тэгвэл  сургуулийн орчинд хүүхдүүдэд бага наснаас нь эерэг зөв мэдээлэл өгснөөр шинэ үеийнхэн аливаа хүчирхийллээс татгалзана гэж үзжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй