Хоолой идээлж үрэвсэх шалтгаан олон. Вирус, бактерийн халдвар эсвэл эрүүл мэндийн өөр шалтгаан. Хоолойн үрэвсэл ноцтой өвчин биш ч эмчлэхгүй орхивол аюултай. Эмчлэх олон арга бий боловч эмчилгээ болгонд гаж нөлөө илэрдэг, байдлыг бүр дордуулж ч болзошгүй. Иймээс үрэвсэл дарж, биеийг хорт бодисоос цэвэрлэдэг “гэрийн арга” туршаад үзэхэд гэмгүй.
Орц
- Томхон хүрэн манжин нэг ширхэг
- 9 хувийн спиртийн агууламжтай цагаан цуу /винегар/
Бэлтгэх арга
- Хүрэн манжингаа угааж, хальсалж, нухна.
- 250 грамм хүрэн манжинд нэг халбага цагаан цуу нэмж, сайтар хутгана.
- 20 минут амраасны дараа, хүрэн манжингаа шахаж, шүүж авна.
- Гарсан шингэнээр өдөрт хоёр удаа хоолойгоо зайлж, бага зэргийг залгина.
Хоолойн үрэвсэл дарах жорууд
- Бүтэн нимбэг, чимх соданаас гарсан уусмалаар өглөө, оройд хоолойгоо зайлна.
- Нимбэгийн бүлээн аяга шүүсэн дээр зөгийн бал нэмж уух.
- Бүтэн нимбэгээс шахсан шүүсийг, чимх давс, зөгийн балтай хольж хөвөнд шингээгээд хоолойн махаа арчих. Энэ арга богино хугацаанд үр дүнгээ өгнө.
- Алимны цуу хоолойн үрэвсэл дарах маш үр дүнтэй, хямд, байгалийн шалгарсан арга. Аяганы тал усан дээр цуунаас нэмж, өдөрт гурван удаа хоолойгоо эдгэх хүртэл зайлна.
- Сармис бол хүчтэй антибиотик, мөөгөнцөр, бактерийг маш үр дүнтэй арилгана. Нэг хумс сармисыг аяга усанд хийж, өдөрт гурван удаа ууна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт