ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хамгийн үнэтэй торго метр нь 380 мянган төгрөг

    Монголын нууц товчоонд Чингис хаан Үсүн өвгөнийг бэхи болгон өргөмжлөхдөө “Цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай” хэмээн зарлиг болгосон түүхтэй. Их эзэн чингис хааны үед ч цагаан өнгө их хүндлэлийг илэрхийлдэг байжээ. Түүнчлэн Нууц товчоонд дайны талбарт өнчирч хоцорсон 5 настай хүүг Өүлэн эхэд өргүүлсэн тухай гардаг. Тэгвэл 5 настай Хүчү хүү булган хөөмий дээл өмссөн байжээ. 13-р зууны үед ч Монголын овог аймгууд хувцас хэрэглэлийн арвин баялаг соёлтой байсныг энэ баримт гэрчилнэ.

    Эртний монголчуудын дээл нь зөв, дөрвөлжин энгэртэй, солгой талд оноо хийж, баруун гар талдаа гурав, зүүн гар талдаа нэг товчтой байв. Эхэн үедээ бүдүүн цэмбэ, амьтны арьсан дээл өмсдөг байснаа хожим гадны бөс торгон дээл өмсдөг болжээ. Улаан, ягаан, гүн улаан, ногоон өнгөөр дээлээ өнгөлөхийн сацуу нар, сар, луу, гарьдын дүрс, цэцгэн хээгээр чимэглэдэг байжээ. Хүйтэн сэрүүний улиралд монголчууд нохой, ямаа, үнэг, булга, хэрмэн дах нөмөрч ишгэн дээл, хурган дээл, сэгсүүргэн дээл, азарган нэхий дээл өмсдөг байсан бол урин дулаан цагт тэрлэг, хөвөнтэй дээл, дан богино монгол цамц өмснө.

    Дээлийн өнгө сонгохдоо байгаль цаг уур, газар нутаг, өвс ургамлын өнгө, соёл зан заншил, өмсөх хүнийхээ бие бялдар, нас намба, царайны өнгө, ажил хөдөлмөр, өндөр намд тохируулж сонгодог байсан. Өндөр настнууд бүдэг, эмэгтэйчүүд, идэр залуус тод өнгөтэй дээл хийж, харш өнгөөр нь эмжинэ. Монголчуудын хүндлэх дээдлэх ёс нь дээлийн өнгө сонгох, торго хэрэглэх дээр хүртэл ажиглагддаг байв. Тавин нас гарсан хойноо л хоргой торгон дээл өмсдөг байсан бол залуучууд нь үнэтэй торго сонгож өмсөлгүйгээр дурдан, чисчүүгээр дээлээ өнгөлдөг байжээ. Өндөр хүний дээлийг хөлийн бүдүүн шилбээр, намхан хүний дээлийг нарийн шилбэний төгсгөлөөр хийж ирсэн уламжлалтай. Тэрлэг, дээлнийхээ ар хормойг урд хормойноос нэг төө урт хийдэг байсан нь олон талын хэрэглээний ач холбогдолтой байв.

    Дээл хийхэд өнөө цагт хамгийн их ашиглагдах болсон торго нь МЭӨ 3000 онд анх хятадад бий болж, зөвхөн торгоор наймаа арилжаа хийдэг байсан цаг үе ч бий. Монголын эртний язгууртнууд манног торго, таж торго, нагши буюу алтан хоргой, хамба хилэн, эсгийгээр дээл, тэрлэг, оёмол өмсгөл хийдэг байсныг монголын түүх судлаачид онцолсон байдаг. Монгол улсын 20-р зууны эхний гучаад жилийн цаг төрийн байдлыг харуулсан “Тунгалаг тамир” романд луун хээтэй магнаг дээл, түвд хоргой дээлээс эхлээд хамбан дээл, одончуу дээл, даалимбан дээл, хөвөнтэй дээл, бүр үгээгүй ядуусын өмсдөг тааран дээл, хөдсөн дээлийн тухай хүртэл гардаг.

    НЭГ ДЭЭЛЭНД АШИГЛАХ ТОРГОНЫ ХЭМЖЭЭ:

     

    ТОМ БИЕТЭЙ

    /85-100+ КГ/

    ДУНД БИЕТЭЙ

    /70-85 КГ/

    ЭРЭГТЭЙ

    8-10 МЕТР

    6.5-7 МЕТР

     

     

    ТОМ БИЕТЭЙ

    /75-100 КГ/

     

    ДУНД БИЕТЭЙ

    /55-74 КГ/

    ЭМЭГТЭЙ

    5-6 МЕТР

    4.5-5 МЕТР

     

     

    /5-12 КГ/

     

    /13-17 КГ/

    БАГА НАСНЫ ХҮҮХЭД

    2-2.5 МЕТР

    3-4 МЕТР

    Харин өнөө жилийн цагаан сараар энгийн загвартай, монгол энгэртэй, шулуун ханцуйтай дээл мода болж байгааг худалдаа эрхлэгчид онцолж байна. Мөн эмэгтэй дээлний загварт мөрөөрөө залгаа оёдолтой загвал зонхилж байгаа юм. Хүр хорхойн шүлсээр нэхсэн торго хамгийн чанартай, тансагт тооцогддог байсан бол өнөө цагт дээлийн өнгө дундаас пүүсүү хамгийн өргөн хэрэглэгддэг, үйтэн хуар, ноолууран даавуун материал хамгийн үнэтэй байгаа юм. Гэхдээ магнаг торгон дээр метал утсыг алт мөнгөн утсаар ороож чимэглэсэн энэтхэг торго нэг метр нь 380 мянган төгрөгийн үнэтэй байна.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй