Их Британийн иргэн 26 настай Сара Бойл “Миний зургаан сартай хүү амийг минь аварсан” гэж ярьж байна. Зургаан сартай хүү Тедди нь гэнэтхэн ээжийнхээ баруун хөхийг хөхөхдөө дургүйцэж, бүр хөхөхөө больсон байна. Хүүгээ хөхүүлэх гэж хэдэн долоо хоног олон байрлалаар оролдсон ээж өнөөдөр баруун хөхнийх нь сүү өөр амттай байжээ гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ үеэс мэргэжлийн эмчид хандаж, рентгэн зураг авахуулахад хөхний хавдар болохыг илрүүлжээ. Одоо Сара Бойл Royal Stoke их сургуулийн эмнэлэгт хими эмчилгээ хийлгэж байгаа юм. Хөхний хавдрын эмчилгээ хийлгэж байгаа эхчүүд хүүхэд нь гэнэт хөхөндөө дургүй болсон талаар ярьдаг ч, хүүхэд хөхөндөө дургүй болохыг хөхний хавдрын шинж тэмдэг гэж анагаах ухаанд үздэггүй байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт