ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Хорголоо тоолсон” хүмүүсийн огт худалдаж авдаггүй 9 зүйл

    Сэтгүүлч Б. Энхрийшагай - HiUB.mn -

    Минимализм, минималист хүн гэсэн харь үг хэвлэлийн хуудаснаа харагдах болсоор удлаа. 21-р зуунд хүн төрөлхтөн хэт материаллаг болсноос хуванцар хогондоо дарагдаж, тансаг, хэтийдсэн хэрэглээнээг хангахын тулд байгаль дэлхийн нөөц баялагаа хамж дуусахад хүрээд байна. Өөрт хэрэгцээгүй, амин чухал биш зүйлсээр орон гэрээ, тархиа дүүргэхээс татгалзаж, зөвхөн хамгийн хэрэгцээтэй зүйл дээрээ төвлөрч, басхүү хэмнэж амьдрахыг минимализм гэж энгийнээр ойлгож болохуйц. YouTube хуудсанд FREE TO FRUGAL нэртэй блог хөтөлдөг минималист эмэгтэйн огт худалдаж авдаггүй, мөнгөө үрэхээ больсон 10 зүйлсийг танилцуулах гэж байна. Та ч бас энэ жагсаалтаас хэдийг нь амьдралдаа хэрэгжүүлж, хэмнэсэн мөнгөө юунд зарцуулж болохыг нэг тунгаагаарай.

    • Кабелийн телевиз

    Интернэт хөгжсөн энэ цаг үед телевизийн нэвтрүүлэг, мэдээ, киног хүртэл зөвхөн интернэтээр үзэх боломжтой. Кабелийн телевиз илүү зардал гэж үзжээ.

    • Гэрээ үнэтэй эд зүйлээр чимэглэх
    • Хүнсээ ихээр худалдаж авах

    Өндөр хөгжилтэй улс орнуудад нэг хүн дунджаар 100 кг хоол идэлгүй хаядаг гэсэн судалгаа бий.

    • Кофе шопоос кофе худалдаж авах
    • Өдрийн хоолонд орох

    Өдрийн хоолоо гэртээ хийж авч явах нь их мөнгө хэмнэдэг.

    • Төрсөн өдөр, хуримын ой зэрэг баяраар эхнэр, нөхөртөө үнэтэй бэлэг худалдаж авах
    • Элдэв хайрцаг сав худалдаж авах

    Гэрээ эмх цэгцтэй байлгахын тулд гар урлалын, өндөр үнэтэй сав, хайрцаг худалдаж авалгүйгээр гутлын хайрцаг, хатуу цаасан хайрцаг, “варьены шил” зэргийг дахин ашигладаг байна.

    • Маникюр, педикюр, хөмсөг засах гм гоо сайхны зардал
    • Шинэ хувцас худалдаж авах
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй