Хятадын эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооноос тус улсын 16 бүс нутагт H7N9 вирусээр үүсгэгддэг шувууны ханиадны 250 тохиолдол бүртгэгдснийг мэдээллээ. Төрийн хэвлэлд шувууны ханиадаар 1-р сард амь үрэгдсэн 79 хүний олонх нь Шанхайгаас Хонконг хүртэлх Хятадын зүүн болон өмнөд эрэгт байсныг мэдээлж байна. Харин 2-р сар гарсаар шувууны ханиадаар 6 хүн нас баржээ. Хятадад хамгийн сүүлд 2013 онд шувууны ханиад тархаж,11-р сард нийт 40 хүн амь үрэгдэн, тус улсын шувууны аж ахуй уналтад орсон. H7N9 вирус нь сүүлийн 10 жилд дэлхий даяар олон зуун хүний аминд хүрсэн H5N1 вирусээс хор хөнөөл харьцангуй багатай, түүнчлэн хүнээс хүнд халддаггүй халдвартай шувуунаас хүнд дамждаг онцлогтой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт