Монголчууд эрт дээр үеэс энгэр зөрүүлэх нарийн дэг ёстой байжээ. Ивээл бус жилтэй хүнтэй энгэр зөрүүлэхийг эрс цээрлэдэг байсны зэрэгцээ харш жил, улирал, сар, од, гариг, цаг тохиосон өдөр энгэр зөрүүлэхийг ихэд цээрлэдэг уламжлалтай байв. Цэвэр ичимтгий зантай, хайр сэтгэлдээ үнэнч монгол эмэгтэй ихээхэн сэтгэлийн тэнхээ тэвчээртэй бөгөөд эр нөхрөө цэрэгт яваад ирэх гурван жилийн хугацаанд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр малын ажилдаа хамаг анхаарлаа хандуулж нэгэн үзүүрт сэтгэлээр тууштай, туйлбартай хүлээдэг заншилтай байлаа. Монгол хүн элгэн садны аль нэг нь нас барвал 49 хоног өнгөртөл энгэр зөрүүлдэггүй байсан үе бий. Энгэр зөрүүлэхэд цээртэй өдөр гэж байдаг. Жишээ нь, хүний сүнс шинийн 28-нд бэлгийн эрхтэнд, шинийн 15, 30-нд хүний бүх биед явдаг тул эдгээр өдрийг цээрлэнэ. Учир нь шинийн 15-ны тэргэл сарны түлхэх хүч нь дэлхийд нөлөөлж, бүслүүрээрээ цүлхийхэд далайн түлхэлт болдог. Энэ үед эмэгтэй хүний савруу түлхэлт ороход нэмэх цэнэгтэй галтай хоёр утас нийлсэн мэт болж, гал саа тусах аюултай. Ийм өвчтэй болсон хүний хэл ам нь татвалзан, гар хөл нь мурийж тахийсан байдаг. Шинийн 30-нд сар битүүн болж харагдах нь сар дэлхийгээс холдсоны шинж бөгөөд сарны татах хүч нь дэлхийн түлхэх хүчнээс зугтаж далайн татралт болдог. Энэ үед эмэгтэй хүний сав агшиж, сарын хир нь шавхагдан гардаг. Энэ үед энгэр зөрүүлбэл усан саа тусдагийг манай өвөг дээдэс төрөлх ухааны шинжээгээр ажиглаж, ном сударт тэмдэглэж үлдээсэн байдаг.
Энгэр зөрүүлэхэд ивээлтэй сайн гариг өдрүүд
Энгэр зөрүүлэхэд харш гариг өдрүүд
Энгэр зөрүүлэхэд харш хүмүүс
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт