ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд ч аялан жуулчлах эрхтэй

    Аялал жуулчлал өнгөрсөн 60 жилд дэлхийн эдийн засгийн хурдацтай өсөх, томоохон салбар болсон. 1950 онд дэлхийн хэмжээнд олон улсын жуулчдын тоо 25 сая, 2 тэрбум долларын орлоготой байснаас 1980 онд 278 сая жуулчин, орлого нь 104 тэрбум доллар, 2000 онд 674 сая жуулчин, 495 тэрбум долларын орлоготой байсан бол 2015 онд дэлхийгээр аялсан жуулчдын тоо 1186 сая, орлого нь 1260 тэрбум доллар болж өссөн байна. Ингэснээр олон улсын аялал жуулчлал нь өнөөдрийн байдлаар дэлхийн бараа, үйлчилгээний экспортын 7% ийг эзэлж байна. 

    2015 онд дэлхийгээр аялсан жуулчдын тоог бүслэн гаргасанаар: 

    1. Европ тивд 609 сая жуулчин буюу 51%
    2. Ази Номхон далайд 277 сая жуулчин буюу 23%
    3. Америк тивд 191 сая жуулчин буюу 16%
    4. Ойрхи Дорнодод 54 сая жуулчин буюу 5%
    5. Африк тивд 53 сая жуулчин буюу 5%

    Дэлхийн хэмжээнд 1184 сая жуулчин дэлхийгээр аялажээ.

    2016 оны дэлхийн аялал жуулчлалын өдрөөр НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун "Аялал жуулчлалын томоохон төвүүдэд орчин цагийн технологийн дэвшлийг нэвтрүүлсэн байдаг ч хараа, сонсгол, хөдөлгөөн, танин мэдэхүйн бэрхшээлтэй хүмүүст бусдын адил аялан жуулчлах танин мэдэх боломжгүй"-г онцолж байсан. Ийм ч учраас тусгай хэрэгцээтэй хүмүүсийн аялан жуулчлахад тулгардаг оюун ухаан, бие махбодийн бүхий л бэрхшээлийг арилгахын тулд бодлого боловсруулагчид, аялал жуулчлалын салбарынхан, компаниудыг хамтран ажиллахыг уриалсан юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй