ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Оюу толгой” 2016 онд алт, зэсний төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

    Сэтгүүлч Б. Энхрийшагай - HiUB.mn -

    Манай улсын хамгийн том зэс, алтны компани “Оюу толгой” нь монголын засгийн газраас гадна Туркойз Хилл Ресурс, Рио Тинто компаниудад хамаардаг. “Оюу толгой” 2016 онд алт болон зэсийн үйлдвэрлэлийн жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн  төдийгүй олборлосон, боловсруулсан хүдрийн хэмжээгээрээ шинэ дээд амжилт тогтоосон байна. Түүнчлэн баяжуулах үйлдвэрийн гүйцэтгэл эхэлснээс хойш бүтээгдэхүүний гарц хамгийн өндөр түвшинд хүрчээ. Түүнчлэн 4-р улирлын турш,  2000 гаруй монгол ажилтантай гүний уурхайн баг Босоо ам 2 болон 5-тай холбоотой ажлууд, уурхай дахь байгууламжуудын барилгын ажлыг үргэлжлүүлж, налуу амын үндсэн хөрс хуулалтыг хийж гүйцэтгэсэн байна. Хөндлөн малталтын хурд нэмэгдэж, гүний уурхайн бутлалтын хүчин чадал нэмэгдсэнээр 2017 онд хурдаа улам бүр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж тооцож байна.  “Оюу толгой” 2017 онд 130 мянгаас 160 мянган тонн  баяжмал дахь зэс, 100 мянгаас 140 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

    2010 оноос хойш “Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 6.1 тэрбум ам.доллар, үүний дотор 2016 онд дангаар 760 сая ам.доллар болсон нь ил уурхайн үйл ажиллагаа болон гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд дотоодын ханган нийлүүлэлтийг үргэлжлүүлэн сайтар дэмжиж байгаагийн илрэл юм.

    Ус дахин ашиглалтын жилийн дундаж түвшин 86.2 хувь байгаа бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад 0.423 шоо метр ус ашиглаж байна. Энэ нь ижил үйл ажиллагаатай уурхайнуудын хэрэглээний 1/3-г ашиглаж байгаа хэрэг юм. 2016 оны эцсийн байдлаар “Оюу толгой”-н нийт ажиллах хүчний 93.5 хувь,  ил уурхай, баяжуулах үйлдвэрийн ажиллах хүчний 96 хувийг монгол ажилчид бүрдүүлж байна. Түүнчлэн Өмнөговийн иргэд нийт ажиллах хүчний 22 хувь байна. 

    2016 онд “Оюу толгой” компани Өмнөговь аймагт оруулж буй хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн, 69 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авч, тогтвортой хөгжил болон орон нутгийн дэд бүтцийн салбарт 9.7 сая ам.долларын төсөл хэрэгжүүлжээ. Тухайлахад Баян-Овоо суманд 10 ортой, хоёр давхар, эмч сувилагч нийлсэн 18 ажилтны орон тоотой хүн эмнэлгийн байр, Ханбогд сумын усан хангамжийн байгууламжийн барилга угсралтын ажлыг дуусгажээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй