ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хятадын хамгийн бохир хот агаарын бохирдлоос ангижирсан түүх

    БНХАУ-ын Ляонинь муж улсынхаа хамгийн бохир агаартай нутаг. Энд хүйтний таван сарын хугацаанд нэг шоо метр талбайг халаахын тулд 35 кг нүүрс түлдэг.  Ляонинь мужийн Шэньян хот гэхэд 12 мянган га талбай, 9 сая оршин суугчтай. 2015 оны өвөл Шэньян хотын агаарын бохирдол түүхэнд байгаагүй дээд түвшинд хүрч хүний уушгинд нэвтэрч, хорт хавдар үүсгэдэг нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 1400 микрограм болсон нь ДЭМБ-ийн тогтоосон түвшнээс 56 дахин их байсныг Ассошейтэд Пресс агентлаг дэлхий дахинд зарлаж байлаа. Зургаан метрээс цаадах бараа харагдахаа больж, амны хаалтын нөөц хоёрхон хоногт дуусч, агаарын тээврийн хөдөлгөөн зогссон байна. Тухайн үед Ляонинь мужийн хэмжээнд нэгэн зэрэг 14 хотод онцгой байдал зарласан гэхээр агаарын бохирдлын хэмжээ ямар байсныг төсөөлж болохоор байгаа юм. Тэгвэл Ляонинь муж нүүрсний утааг бууруулахын тулд гурван жилийн өмнөөс 10 тонноос бага хүчин чадалтай уурын зуухуудыг буулгаж, төвийн дулаан түгээх системд холбож эхэлжээ. Үүгээр зогсохгүй нүүрс шатааж дулаан гаргах аргыг халж газрын гүний дулааныг ашиглаж эхэлсэн байна. Шеняан хотод гэхэд л 15.2 сая шоо метр талбайд газрын гүний дулаан ашиглах аргыг хэрэглэж,  нэгхэн жилийн дотор 630 мянган тонн нүүрс хэмнэж, хүхрийн давхар исэл  8060 тонноор буурчээ. Хятадын засгийн газраас гаргасан тайлан мэдээллээр Ляонинь муж 2016 онд 284 өдөр агаарын чанараа сайн байлгаж чадсан нь 2015 оныхоос 26 хоногоор урт байжээ.  Мөн энэ хугацаанд хүний хамраар дамжин уушгинд нэвтэрдэг нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг 16.4 хувь бууруулжээ. Ляонинь муж  6000 шахам уурын зуух, 220 мянган тээврийн хэрэгслийг ашиглалтаас гаргаж, нүүрсний утаатай хийх тэмцэлд ялжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй