ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Алимны шүүсэнд дарсан чавгаар хийх тав хоногийн их цэвэрлэгээ

    Олон нийтийн харилцааны Фэйсбүүк хуудсанд "Таван өдрийн их цэвэрлэгээ" гэх алимны шүүсэнд дарсан хар чавгаар хоол боловсруулах замаа цэвэрлэх эрүүл мэндийн зөвлөгөө хоёрхон долоо хоногийн дотор 14 мянган удаа шейрлэгджээ.

    Алимны шүүсэнд дэвтээсэн Чавга нь хоол боловсруулах замыг цэвэрлэж биеэс хор гадагшуулдаг. АЛИМНЫ ЦЭВЭР ШҮҮСЭНД ДЭВТЭЭСЭН ЧАВГА бүдүүн гэдэсний хананд байгаа шаар шавхдасыг хөөхөөс гадна биеэс гадашилж буй хорт бодисыг нарийн гэдсэнд татаж биеэс гадагшуулдаг давуу талтай. Бид хоол боловсруулдах замдаа 1-7 кг илүүдэл шаар шавхдас тээж явдаг. Хэрэв өтгөн их хатдаг хүн бол бие их бохирдолтой байна гэсэн үг. Улиралд нэг удаа ийнхүү цэвэрлэгээ хийснээр танд гарах давуу талууд:

    • Биеийн ерөнхий эрүүл мэнд сайжирна
    • Биеийн хүчиллэг байдал багасч шүлтлэг байдал нэмэгдэнэ
    • Хоол боловсруулах ба шингээлт сайжирна, цусан дах холестрины хэмжээ буурна, арьсны өнгө сэргэнэ гэх мэт.

    Цэвэрлэгээ хийх явцад өтгөн гарахдаа эхлээд шингэрч зөөлөрч гарсаар сүүлдээ цэвэр шар өнгөтэй гарч дуусна. Гадил идэж эхлэх үед хар судал эсвэл богино утас мэт зүйлс харагдаж болно. Элсэрхэг ширхэг ажиглагдаж болно. Энэ нь цөс хөөгдөж байгаатай холбоотой. Мөн бараавтар ногоон өнгөтэй үрэл мэт чигчийн хуруун толион чинээ түүнээс бага эсвэл арай том зүйл гарч болно. Энэ нь хатуужсан үлдэгдэг юм.

    Бэлтгэх зүйлс:

    • Хатаасан чавга 600 гр буюу 180- 200 гр нэг өдөрт хэрэглэхээр
    • Алимны цэвэр шүүс 1500 мл буюу 400- 500 мл нэг өдөрт хэрэглэхээр
    • Оливын тос – 2 дах өдрөөс нь хэрэглэх (цөс ялгарахад тустай, цөсний хүүдийн амсарыг зөөллөж өгнө)
    • Лимон – 2 дах өдрийг өглөөнөөс хэрэглэх
    • Өдөрт уух цэвэр усны хэмжээ нь 6 литр
    • 1 аяга усыг 200 мл гэж тооцохоор бодно. Буцалгасан биш цэвэршүүлсэн ус хэрэглэнэ.

    Цэвэрлэгээ хийхийн урд өдөр шарсан хуурсан хоол болон шоколад, амтлагчтай хоол хүнснээс татгалзаарай. Оройн хоолоо маш хөнгөн жимс эсвэл ногооны салад идэх боломжтой бол хоол идэхгүй байсан ч болно. Унтахын өмнө алимны шүүсэндээ чавгаа хийж таглаад хөргөгчинд эсвэл сэрүүн газарт тавина. Чавгаар цэвэрлэгээ хийж байгаа үед өөр хоол хүнс огт идэхгүй. Чавга өөрөө цатгалан мэдрэмж төрүүлдэг тул та өлсөхгүй.

    ГУРВАН ӨДРИЙН ҮНДСЭН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ДЭГЛЭМ

    • Өглөө босоод 2 аяга (тасалгааны хэмтэй эсвэл бүлээвтэр) ус ууна. Ус ууснаас 30 минутын дараа чавгаа иднэ.
    • Оройд бэлтгэж тавьсан чавгаа өглөө өдөр орой идэхээр  гурав хуваана. Ажилдаа явахдаа өдөр идэх хэсгээ савлаад аваад явж болно.
    • Ингээд өглөөний цайндаа чавгаа сайн зажилж иднэ. Хүсвэл өглөөд идэх чавгаа арай илүү, оройд идэх нь арай бага байхаар хувааж болно.
    • Чавгаа идсэнээс хойш 30 минут тутамд 2 аяга бүлээвтэр ус ууна. Ингээд өдрийн хоолны цаг болоход та 3 л гаруй ус уусан байна. ( жишээлбэл: 7, 9, 9:30, 10, 10:30, 11, 11:30, 12, 12:30 цагт )
    • Өдрийн хоолонд чавгаа идэхдээ ус ууснаас 30 минутын дараа иднэ. Мөн өдрийнхээ чавгаа идсэнээс 30 минутын дараа 2 аяга ус ууна.
    • Оройн хоол хүртэл мөн 30 минут тутамд 1 аяга ус ууна (жишээлбэл: 14, 14:30, 15, 15:30, 16, 16:30, 17, 17:30 цагт) Ингээд оройн хоол болтол 2 л ус уусан байна.
    • Оройн хоолонд бэлтгэсэн чавгаа сайтар зажилж идээд 30 минутын дараа 2 аяга ус уугаарай. Дараагийн 1 аяга усыг 30 минутын дараа ууна. Хамгийн сүүлд уух нэг аяга усыг оройн 21 цагаас хэтрүүлэхгүй ууна. Өөрөөр хэлбэл унтахаас дор хаяж 2 цагийн өмнө ууна. Ингээд та чавгаар цэвэрлэж байхдаа 6 литр гаруй ус ууна.
    • Хоёр дах өдрийн дэглэм яг адил. Харин өглөө босоод уух 2 аяга усны нэг аяганд тал нимбэг шахаж хийж ууна. Мөн өдрийнхээ чавга идсэнээс 1 цагийн дараа 2 хоолны халбага оливын тос ууна. Мөн оройн чавгаа идсэнээс 1 цагийн дараа 2 хоолны халбага оливын тос ууна. Араас нь шууд усаа ууж болно.

    Гурав дах өдрийн дэглэм 2 дах өдрийн дэглэмтэй яг адил байна.


    ХОЁР ӨДРИЙН ЦЭВЭРЛЭХ ХООЛНЫ ДЭГЛЭМ

    Дөрөв дэх өдрийн өглөөний хоолонд зөвхөн гадил идээрэй. Өдрийн хоолонд нэг гадил, будааны зутан юмуу эсвэл хулуу, броколи, бууцай зэрэг ногооны зутан бага буюу хагас порцоор иднэ. Анхаарах зүйл ямар нэгэн нэмэлт амтлагч давсгүй байх хэрэгтэй. Оройд нэг гадил иднэ. Өдөрт уух усны хэмжээ 3 л хүртэл байна. Үүнээс 2 литрыг нь 16 цагаас өмнө уугаарай.
    Тав дах өдрийн өглөө нэг банана, усанд чанасан овьёосны агшаамал эсвэл гурвалжин будааны каш (сүү давс чихэр хийхгүй) багавтар порцоор иднэ. Өдөр нь саладны навч болон улаан ногоон чинжүү өргөст хэмх орсон салаад (амтлагч соус нэмээгүй), давс багатай ногоотой шөл, бүхэл үрийн талх, ногоотой банш эсвэл бууз байж болно. Оройн хоолонд нэг аяга шинэхэн тараг (чихэртэй болон ямар нэг хольцтой биш) нэг алим юмуу дурын нэг жимстэйгээ идээд дараагийн өдрөөс нь хэвийн хоолондоо орж болно.

     

    Танд амжилт хүсье. Энэхүү цэвэрлэгээний арга нь эмчилгээ биш тул та цөсний чулуутай, шамбарам өвчтэй бол эмчээс зөвөлгөө аваарай.

     

    Эх сурвалж: Таван өдрийн их цэвэрлэгээ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй