ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Архигүй” өдрүүдэд согтуу жолоочийн тоо 56.8 хувиар буурчээ

    Баянгол дүүргийн 2 дугаар хороонд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.

    Ажлын хэсгээс мэргэжлийн байгууллагаас ирсэн урьдчилсан дүгнэлтийг үндэслэн санал хүргүүлсний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 1 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон билээ. 

    Эдгээр өдрүүдэд цагдаагийн байгууллагын 543 алба хаагч, 140 олон нийтийн цагдаагийн ажилтан, Мэргэжлийн хяналтын 157 улсын байцаагчтай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 3087 аж ахуйн нэгж, 1471 иргэнийг шалгаж, 760 шил архи, 195 шил шар айргийг хураан авч, гар дээрээс согтуурах ундаа худалдан борлуулж байсан 8 иргэн, 1 зочид буудал, 23 аж ахуйн нэгжийн 32 зөрчлийг илрүүлэн, шалгаж байна.

    Мөн тус хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56.8%-аар буурсан гэж Нийслэлийн ЗДТГ-н Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Э.Сүрэн

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй