ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хэрхэн том хэмжээтэй файл шэйрлэх вэ?

    Монголын сайтууд

    Share Gogo – share.gogo.mn

    Бүртгэл үүсгэж ашиглана. 

    Энэ тохиолдолд ямар ч ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ба таны GOGO SHARE-т байршуулсан файлд сүүлийн 7 хоногийн хугацаанд ямар нэгэн хандалт орж ирээгүй тохиолдолд системээс автоматаар устах болохыг анхаарна уу!

    Та гар утаснаасаа 20030 гэсэн тоог 159300 дугаарт илгээснээр (MobiCom, Skytel, G-mobile-ийн хэрэглэгчид бүгд 1 дугаарт илгээнэ) 200МВ хүртэл хэмжээтэй файлыг 30 хоногийн хугацаатайгаар байршуулах боломжтой болно. 1 SMS илгээх үнэ 550₮.

    Ашиглах заавар:

    1. Нэвтрэх. Хэрэв бүртгэлгүй бол бүртгүүлэх.
    2. Choose File дарж файлаа хуулна.
    3. Гарч ирсэн Татаж авах холбоос хэсгийн линкийг ашиглана.
      /Устгах холбоосоор устгана/

    Share Time – share.time.mn

    Бүртгэл үүсгэхгүй ашиглаж болно.

    Хуулж болох файлын хамгийн их хэмжээ : 247MB.
    Таны байршуулсан файл 30 хоног, бүртгүүлбэл 60 хоног хадгалагдана.

    Ашиглах заавар:

    1. Choose File дарж файлаа хуулна
    2. Гарч ирсэн Татаж авах холбоос хэсгийн линкийг ашиглана.
    /Устгах холбоосоор устгана/

    Share Hiub – share.hiub.mn

    2016-11-22_12-02-28

    Бүртгэл үүсгэхгүй ашиглаж болно.

    Хуулж болох файлын хамгийн их хэмжээ монголдоо хамгийн том : 300MB.

    Ашиглах заавар:

    1. Choose File дарж файлаа хуулна
    2. Гарч ирсэн Татаж авах холбоос хэсгийн линкийг ашиглана.
    /Устгах холбоосоор устгана/
     

    АЛДАА!!!

    Монголын шэйр сайтуудаас файл татах гэхээр дараах алдаа гарч байгаа. Үүнийг хэрхэн “аргалах” вэ?

    Chrome

    DETAILS дарна -> visit this site дарна

    2016-11-22_11-38-472016-11-22_13-08-01

    Mozilla

    2016-11-22_11-39-11

    Ignore this warning дарна

     

    Гадаад сайтууд

     

    Google drive

    Хэрэв та gmail, youtube account ашигладаг бол Google drive 15gb хүртэлх хэмжээтэй файлуудыг үнэгүй хадгалах боломжтой. Мөн өөрийн google drive дээр хадгалсан файлын шэйр линкээр хүссэн хүндээ өгч татаж авах боломжийг өгч болно.

    Хэрэв хэмжээг нь нэмэх бол 100gb сарын 1,99$, 1TB сарын 9,99$ төлж ашиглаж болно. 

    Давуу тал: таны өөрийн хувийн онлайн hard drive болж өгдөг учир устана гэж байхгүй.

    Дутагдалтай тал: файл татаж авахад монголоос удаан татагдана.

    Ашиглах заавар:

    1. drive.google.come линкээр орж өөрийн google account-аар нэвтрэнэ.
    2. Зүүн дээд хэсэгт байгаа New товч дээр дарж файл хуулах бол File upload, фолдер хуулах бол Folder Upload дарж файлаа хуулна.
    3. Хуулсан файлаа хүнд илгээх бол тухайн файл дээр хулганы баруун товчийг дарж Get shareable link гэдгийг дарж гарч ирсэн линкийг нөгөө хүндээ явуулна.

    Видео:

    Dropbox

    Dropbox бол google drive-тай адил үйлжилгээ үзүүлдэг. Dropbox дээр account нээж ашиглана. Гэхдээ та google account-аар шууд амархан бүртгүүлчихэж болдог.

    Үнэгүй 2gb хүртэл хэдэн ч файл upload хийх боломжтой.

    Хэрэв ихэсгэх бол 1TB сарын 8,25$, хүссэн хэмжээгээрээ ашиглах бол сарын 12,5$ төлнө.

    Давуу тал: таны өөрийн хувийн онлайн hard drive болж өгдөг учир устана гэж байхгүй.

    Дутагдалтай тал: файл татаж авахад монголоос удаан татагдана.

    Ашиглах заавар:

    1. www.dropbox.com орж бүртгүүлэх бол нэр, имэйл, нууц үгээ бичиж бүртгүүлнэ.
      эсвэл Sign up free with Google дарж google account-аар бүртгүүлнэ /гарч ирсэн цонхон дээрээс Allow дараарай/.
    2. Баруун дээд хэсэг байгаа жижиг icon зурагнууд дээр Upload File, Upload Folder сонгоно. 
    3. Файлаа хуулсан бол тухайн файлын ард байх Share дээр дарна. Гарч ирсэн цонхон дээр имэйлээр явуулах бол имэйл бичнэ. Үгүй бол Create a link дараад Copy link дарж файлын линкийг илгээнэ.

    Видео:

    Бусад drive сайтууд

    Үүнд Микрософтын SkyDrive /үнэгүй 5gb/, Аpple-ийн iCloud /үнэгүй 15gb/ зэрэг орно. Google drive, Dropbox-ийн адил account үүсгэж ашиглана.

    Дутагдалтай тал: файл татаж авахад монголоос удаан татагдана.

    Ашиглах заавар:

    Google drive, Dropbox-ийн адил зарчмаар account үүсгэж ашиглана.

    Бусад гадаадын шэйр сайтууд

    Үүнд MediaFire4SharedZippyShareUploaded зэрэг орно.

    MediaFireийн хувьд account үүсгэж ашиглана.

    Дутагдалтай тал: хуулах файлын хэмжээ хязгаартай 100-200mb, сурталчилгаатай, файл татаж авахад монголоос удаан татагдана.

    Ашиглах заавар:

    Browse юм уу Upload file дарж файлаа хуулаад гарч ирсэн линкийг тухайн хүн рүүгээ явуулна.

    Эх сурвалж: evo.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй