ДАХИН 11 УУЛЗВАРААР БАРУУН ГАР ТИЙШ БАЙНГА ЭРГЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөгч 10 дугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн дөрвөн уулзварт /Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппоро төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар/ байнга баруун гар тийш эргэх боломжтой болсон билээ.
Туршилтын хугацаанд дээрх уулзваруудын ачаалал буурч, нэвтрэх чадвар нэмэгдсэн тул дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэдэг болгож байгаа аж. Үүнд:
1. 32-н тойргийн уулзвар
2. 100 айлын уулзвар
3. Дарь-Эхийн уулзвар
4. Тасганы овооны уулзвар
5. ЭНЭШТ-ийн уулзвар
6. Төв шуудангийн уулзвар
7. 10-р хорооллын уулзвар
8. 120мянгатын уулзвар
9. АПУ-ын хойд уулзвар
10. “ТЭЦ-3”-ын арын уулзвар
11. Амарсанаагийн уулзвар багтаж байгаа юм.
Уг уулзваруудаар 12 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРӨӨС эхлэн баруун гар тийш байнга эргэж болох юм байна.
Тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь Тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт