ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эдгээр зүйлс танай гэрт байгаа бол шууд хогийн саванд хий

    Эрүүл амьдрахын тулд юу худалдаж авах вэ? гэсэн асуултад та: фитнесийн хувцас, иогийн гудас, эрүүл хүнс гэх мэт олон жагсаалт гаргах байх. Харин эрүүл амьдрахын тулд юу хаях ёстой вэ? гэвэл та юу гэж хариулах вэ?

    Хэрэв танай гэрт ойр орчим дараах эд зүйлс байдаг бол шууд хогийн саванд хийх хэрэгтэй.

    Хуучин хуванцар савнууд

    Хуванцар савнууд үйлдвэрээс анх гарахдаа биед хортой ариутгасан байдаг ч гэсэн дотор нь хийсэн болгон, аяга таваг угаагч шингэн, шарга шүүгээнд халж, хөргөгчинд хөрж химийн урвалд орж угаагаад ч арилашгүй  хортой болдог байна. Тийм учраас шилэн сав хэрэглэх хэрэгтэй гэж эрүүл мэндийн зөвлөхүүд санал болгожээ.

    Агаар цэвэршүүлэгч

    Цацдаг, шингэн, өлгөдөг гээд бүх төрлийн агаар цэвэршүүлэгч бол тэр чигээрээ химийн бодис байдаг. Удаан хугацаагаар үнэртэх нь хүний өсөлт, нөхөн үржихүйд муугаар нөлөөлдөг болохыг судлаачид судалж тогтоожээ.

    Бактерийн эсрэг саван

    Аль 2014 онд анти-бактери саванг бактери устгахаасаа илүү "муу" муу үр дагавартай гэж эрүүл мэндийн байгууллагууд мэдээлсэн. Амьтан дээр хийсэн туршилтаар анти-бактери саван дааврын өөрчлөлтөд орж байжээ.

    Гүйлтйн пүүз, кет

    Ихэнх гүйлтийн кетнүүд 450-650км гүйх "хязгаартай" байдаг. Түүний дараа газар хөл хоёрын хоорондох доргилтын нөлөөг багасгахаа байж булчин, яс, шөрмөс гэмтэх магадлал өндөртэй болдог байна.

    Элэгдсэн сойз

    Та өглөө, орой болгон шүдээ угаадаг л биз дээ. Тэр тоолонд шүдний сойзны үс нь налж элэгдэж байгаа. Тэгсэн ч гэсэн угаасаар байгаа юм биш биз дээ? Тийм бол хурдан солих хэрэгтэй. Учир нь үс нь муудсан сойзны шүд цэвэрлэх чанар нь эрс мууддаг. Та зүгээр ооны гарз хийж байна гэж ойлгох хэрэгтэй. Шүдний сойзыг 2-3 сард заавал сольж байх ёстой.

    Замбараагүй бичиг цаас

    Замбараагүй хог новш, бичиг цаас нь биеийн эрүүл мэндэд шууд муугаар нөлөөлөхгүй ч гэсэн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг байна. Хэрэглэдэггүй хог новшоо хаяж, цэвэрхэн суух хэрэгтэй.

    Өмсдөггүй хувцас

    Шүүгээ доторх хувцасаа нэг хараад хэзээ нэгэн цагт өмсөнө гээд хадгалаад байгаа, эсвэл таргалж, турж таарахаа больсон огт өмсдөггүй хувцасаа хаях хэрэгтэй. Яагаад гэвэл өдөр бүр өмсдөггүй хувцасаа хардаг хүн сэтгэл санааны гүн хямралд орох магадлал ихэсдэг болохыг судалж тогтоожээ. Хачирхалтай байгаа биз.

    Үлдэгдэл хүнс

    Ерөнхийдөө амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд хөргөгчинд удаан хадгалж болдоггүй. Хэрэв хөргөгчний чинь буланд удсан тийм бүтээгдэхүүн байгаа бол шууд хаях хэрэгтэй. Хэрэглэсэн тохиолдолд үхэлд ч хүргэж болзошгүй шүү.

    Хуучирсан сормуусны будаг

    Шингэн бүтэцтэй нүүрний будаг, сормуусны будаг нь маш их нян тээж байдаг. Задалснаас нь хойш 2-3 сар л хэрэглэх ёстой.

    Бохирдсон контакт линзний сав

    Бохирдсон нүдний линзний сав нүдний халдварт өвчтэй болгодог. Хэрэв та линз хэрэглэдэг бол 3 сар тутамд савыг нь сольж байгаарай.

    Удсан халуун ногоонууд

    Халуун ногоонуудыг жил хадгалахад яах ч үгүй. Харин түүнээс удсан бол хүнсэнд хэрэглэж болохгүй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.

    Хуучин уруул өнгөлөгч

    Уруул өнгөлөгч нь бас нэгэн бактери "цуглуулагч юм" . Уруул өнгөлөгчийг хэрэглэх хугацаа 6 сараас ихгүй байх ёстой.

    Бохирдсон агаар шүүгч

    Хэрэв та агаар шүүгч хэрэглэдэг бол шүүлтүүрийг нь шалгах хэрэгтэй. Бохирдсон агаар шүүгч нь гаднах агаараас 25-100 дахин бохир болгодог байна. Үүнээс болж багтраа өвчтэй болох магадлал өндөрсдөг.

    Аяга таваг угаагч порлон

    Аяга таваг угаагчаар махны шүүс цэвэрлэдэг үү? Тийм бол шууд хаях хэрэгтэй. Учир нь махны шүүс арчсан аяга таваг угаагч биед хортой сальмонелл бактеритэй болж норох тусам улам үржин, дахин угаасан ч гэсэн арилдаггүй байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй