ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдийн хөлийн улны цэгэн бариа юунд сайн бэ?

    Хятадын анагаах ухааны рефлексологи буюу цэгэн бариа нь мянга мянган жилийн түүхтэй билээ. Сүүлийн жилүүдэд биед үнэхээр сайн болохоор барууны орнууд цэгэн бариаг ихээр сонирхох болсон.

    Цэгэн бариа нь хүүхдийн өвчний анхан шатны эмчилгээ болж, уйлаад байгаа хүүхдийг тайван болгодог шилдэг арга болоод байна. Хүүхэд зүгээр уйлна гэж бараг байхгүй хаа нэг газар нь зовиуртай, өвдөөд байгаа учир уйлж байгаа хэрэг юм.

    Ингээд танд хүүхдийн хөлний цэгэн барианы талаар сонирхуулъя:

    Хүүхдийн хөлний цэгэн бариа:

    Baby-Reflex-Flat

    Хүүхдэд цэгэн бариа том хүнээс илүү сайн үйлчилдэг. Дээрх зурган дээр хүүхдийн хөлийн улан дахь цэгүүд биеийн аль хэсэгт хамаатай байдаг талаар харууллаа.

     

    Толгой/Шүд

    Хөлийн хуруунууд дээр нь дарж өгөх хэрэгтэй. Энэ нь хүзүү толгой, ялангуяа чихний өвчинд сайн байдаг. Мөн шүд нь ургаж байгаа хүүхдэд сайн. Өвчин намдааж өгдөг.

    Хамрын хөндий

    Толгой/Шүд цэгний төв хэсэгт энэхүү цэг байрладаг. Хамар битүүрэх, ханиад хүрэхээс сэргийлдэг. Өвчнийг анагаах биш сэргийлэхэд тустай гэдгийг анхаараарай.

    Цээжин хэсэг

    Хамрын хөндийн цэгэн бариатай адил ханиад хүрэхээс сэргийлнэ.

    Мэдрэлийн холбоос

    Мэдрэлийн холбоосны энэ цэг ходоод, уушигтай холбоотой байдаг.

    Хэвлийн дээд болон доод хэсэг

    Энэ хэсгийн цэгэн бариа нь хоол боловсруулах үйл ажиллагаа, гэдэс дүүрэх, цээж хорсох зэрэгт сайн нөлөөтэй байдаг.

    Бөөр аарцаг

    Энэ хэсэг нь бөөр аарцагны өвчинг намдаадаг.

    Нэмж хэлэхэд цэгэн бариа нь хүүхдийн өвчин намдаах хамгийн үр дүнтэй арга юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй