ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өндөгний хүний биед хэрэгтэй 10 гайхалтай ашиг тус

    Өндөгийг "супер хүнс" гэж нэрлэдэг. Учир нь өндөгөнд хүний биед хэрэгтэй бараг бүх амин дэм, уураг агуулагддаг.

    Өндөгний хүний биед хэрэгтэй 10 ашиг тус

    1. Өндөг тэжээллэг хүнс

    Дэлхийн дээрх хамгийн их тэжээлтэй хүнсний нэг бол өндөг. Ангаахай "бүтээхийн" тулд бараг бүх төрлийн тэжээл өндөгөнд агуулагдаж байдаг.

    Нэг ширхэг чанасан өндөгөнд:

    • Витамин A: 6% хангана
    • Фоли: 5% хангана
    • Витамин B5: 7% хангана
    • Витамин B12: 9% хангана
    • Витамин B2: 15% хангана
    • Фосфор: 9% хангана
    • Селен: 22% хангана
    • Мөн Витамин D, Витамин E, Витамин K, Витамин B6, Кальци, Цайраар баялаг байдаг.

    77 калори, 6 гр уураг, 5 гр эрүүл мэндэд тустай тос агуулдаг.

    2. Өндөг холестрин ихтэй ч цусны холестринтой хамаагүй байдаг

    Egg

    Тиймээ өндөг маш их холестринтой байдаг. Хүн өдөрт 300 мг холестрин хэрэгтэй байдгаас нэг өндөгөнд 212 мг холестрин агууллагддаг. Гэхдээ энэ нь цусны холестрины хэмжээнд ямар ч харш нөлөө байдаггүй.

    Элэг өдөрт маш их хэмжээний холестрин ялгаруулдаг. Харин өндөг идэх тусам бага холестрин ялгуурлдаг болохыг судалж тогтоожээ.

    The response to egg consumption varies between individual (8):

    • Өндөг хүмүүсийн 70 хувьд ямарч холесртиний хэмжээг ихэсгэдэггүй.
    • Үлдсэн 30 хувь нь маш бага хэмжээгээр нэмэгдүүлдэг.

    (Нэмэлт тайлбар: familial hypercholesterolemia буюу ApoE4 ховор гентэй хүмүүс өндөгний хэрэглээгээ багасгах хэрэгтэй.).

    3. Өндөг HDL-ийн холестеринийг нэмэгдүүлдэг (“Сайн”)

    Eggs in a Basket

    HDL - High Density Lipoprotein буюу Өндөр нягтралтай Липопротейн нь "сайн" холестрин юм.
    HDL өндөртэй хүмүүс зүрхний шигдээс, цус харвах магадлал бага байдаг.

    Өндөг идэж HDL-ээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

    Нэгэн судалгаагаар өдөрт 2 өндөг идэж 6 долоо хоногийн дараа HDL хэмжээ 10 хувь нэмэгдсэнийг харуулсан байдаг.

    4. Өндөгөнд Choline байдаг

    Өндөгний шар нь choline хэмээх өөхтэй ижил Б-гийн комплекс амин дэм болон фосфолипид хэмээгч химийн бодисуудын нэгдлээр баялаг юм. Эдгээр хоёр бодис нь тархины ой санамж болон түргэн ажиллах чадварыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.

    Young Male Chef Holding an Egg

     

    5. Өндөг LDL "муу" холестринийг багасгадаг

    Chicken and Egg, Smaller

    Бага нягтралтай липопротейнийг \low density lipoprotein-LDL\-"муу" холестрол хэмээх ба энэ нь бидний биед ашиггүй, хэрвээ их хэмжээтэй хуримтлагдах юм бол эрүүл мэндэд ноцтой байдал үүсгэдэг. Энэ холестрин нь ихэдвэл зүрхний шигдээс үүсэх шалтгаан болдог.

    Өндөг LDL холестриний хэмжээг багасгадаг.

    6. Өндөг нүдний хараанд сайн

    Eye on White Background

    Хүний нас хөгшрөх тусам нүдний хараа мууддаг билээ. Үүнд нөлөөлдөг хэд хэдэн тэжээл байдаг. Тэдгээрийн хоёр нь /Lutein, Zeaxanthin/ тэжээлүүд өндөгөний шард их хэмжээгээр агуулагддаг. Судалгаагаар эдгээр тэжээлүүд нь нүдний хараа муудахааас сэргийлдэг болохыг тогтоосон. Өдөрт 1,3 өндөгний шар идэхэд цусан дахь Lutein-ний хэмжээг 28-50 хувь, Zeaxanthin-ний хэмжээг 114-142 хувь хүртэл ихэсгэдэг байна.

    Мөн хараа муудахад хамгийн том шалтгаан болдог А витамин нь өндөгөнд бий.

    7. Өндөгөнд Омега-3 байдаг

    Эрдэмтэд Омега-3 гэдэг бодис сүүний булчирхайн хорт хавдрын өсөлтийг зогсоодог болохыг зарлаж шуугиан тарьж байсан. Мөн зүрхний шигдээс үүсгэгч цусан дахь триглецеридын (triglycerides) хэмжээг багасгадаг. Өвсөөр хооллосон тахианы өндөгөнд Омега-3 бодис ихээр агуулагддаг байна. Тийм өндөг идсэн хүмүүс 3 долоо хоногийн дараа гэхэд цусан дахь триглецеридын хэмжээ 16-18 хувь буурдаг болохыг судалж тогтоожээ.

    Young Man Holding a Chicken and Eggs

     

    8. Өндөг тэр чигээрээ уураг

    Woman With Basket of Eggs

    Уураг бол хүний биеийг бүтээгч бодис гэж хэлэхэд болно. Мөн хүний биед шаардагддаг амино хүчлийг өндөгнөөс хангалттай авах боломжтой.

    Нэг ширхэг өндөгөнд ойролцоогоор 6 гр уураг байдаг. Мөн уураг нь жин хасч, булчингийн массыг нэмэгдүүлдэг гэдгийг та мэдэх биз ээ.

     

    9. Өндөг зүрхний шигдээс, цус харвалтаас сэргийлдэг

    Two Eggs, Broken and Whole

    Өндөг нь үрхний шигдээс, цус харвалтаас сэргийлдэг болохыг судалсан маш олон судалгааг та олж болно.

    10. Өндөг өег

    A Bowl Full of Brown Eggs

    Өндөг маш өег хоол болдог гэдгийг та мэднэ.

    Энэ чанарыг нь ашиглан хоолоо сойн жингээ хасч буй хүмүүст өндөг идэхийг зөвлөдөг.

    Эцэст нь:

     

    Судалгаагаар өдөрт 3 хүртэлх тооны өндөг идэх хэрэгтэй гэж гаргажээ. Чадвал 3-6 өндөг идвэл бүр илүү сайн гэж зөвлөдөг. Өндөг бол олдоцтой, хямд, боловсруулахад хялбар, эрүүл мэндэд маш тустай супер хүнс юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй