Монгол Улсын нийт зээлийн хэмжээ 20 тэрбум ам.долларт дөхөөд байна. Үүний зургаан тэрбум нь Засгийн газрын зээл бол үлдэх 14 тэрбум нь хувийн хэвшлийн зээл ажээ. Тэгвэл 2015 онд Засгийн газар 700 тэрбум төгрөгийг зээл, түүний хүүнд төлнө. Харин 2017 онд Монгол Улс ардчиллаас хойших он жилүүдэд авсан үндсэн зээлээ төлж эхлэх бөгөөд энэ нь манай улсын эдийн засгийг сөхрүүлж мэдэх аюул дагуулж болзошгүй байна. Учир нь 2017 онд Монгол Улс зээлэндээ 1.5 тэрбум ам.доллар төлөх ёстой. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед ийм хэмжээний мөнгийг ойрын хэдэн жилдээ Монгол Улс босгож чадахгүй хэмээн эдийн засагчид дүгнэжээ. Тэгэхээр өрөө дарахын тулд дахиад зээл авах шаардлага тулгарах бололтой. Ямартаа ч 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар энэ засгаас баахан өр л өвлөж авах нь.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт