“Гранд Мед” эмнэлэг ард иргэдэд үнэ төлбөргүй ясны сийрэгжилтийг тодорхойлон мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөн үзлэг, оношилгоо энэ сарын 10-нд хийлээ. Тус өдөрлөгөөр иргэдэд ясны сийрэгжилтээс хэрхэн сэргийлэх, хэрхэн оношилох зэрэг мэдлэгийг өгөн эрт үед нь илрүүлэх боломжыг бүрдүүллээ. Тус өдөрлөгт насны ангилал заагаагүй бөгөөд бүх насны хүмүүс хамрагдсан ба гочлон 35-аас дээс насны иргэд түлхүү хамрагдлаа.
Ясны сийрэгжилт өвчин нь хоол тэжээлтэй холбоотой үүсдэг өвчин юм. Өөрөөр хэлбэл хүний биеийн ясыг бат бөх чанга байлгадаг гол элемент болох кальци түүнтэй холбоотой олон эрдэс бодис дутагдсанаас үүсдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 50-аас дээш насныханд хийсэн судалгаагаар ясны сийрэгжилтээс болсон ясны хугарал эмэгтэйчүүдийн 3 хүн тутмын нэгэнд, эрэгтэйчүүдийн 8 хүн тутмын нэгэнд тохиолддог болохыг тогтоожээ. Эмэгтэй хүн 35 нас, эрэгтэй хүн 40-өөс дээш насанд ясны сийрэгжилт явагддаг гэж үздэг. Гэтэл одоо дөнгөж 20 настай, 5-6 настай хүүхэд ч сийрэгжилттэй байна. Бидний идэж ууж байгаа хүнс тэжээл ихэвчлэн химийн аргаар боловсруулсан, баталгаагүй хүнс хэрэглэснээс, мөн гаазтай ундааны хэрэглээ хэт өргөн болсон нь ясыг сийрэгжүүлэх үндсэн хүчин зүйл нь болж байна. Мөн хөдөлгөөний дутагдал, кальци болон Д витамины дутагдал болон хорт зуршлуудаас болж энэхүү өвчин газар авсаар байгаа юм. Иймээс Гранд Мед эмнэлэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс тус өдөрлөгийг зохион байгуулан иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт