Европын холбоонд 3 хүртэлх насны хүүхдүүдийн 27 хувь, 3-6 насны хүүхдүүдийн 82 хувийг албан ёсны зөвшөөрөлтэй цэцэрлэгт хамруулахыг зорьж байна. Энэ зорилтын хэрэгжилт Швед улсад хамгийн өндөр 96 хувийн биелэлттэй байна. Швед эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг, яслид хамруулах бүрэн боломжтой, 3-6 насны хүүхдийн цэцэрлэг үнэ төлбөргүй байдаг байна. Тус улсад хүүхэд асрах үйлчилгээний бүх төвүүд өглөөний 6 цаг 30 минутаас оройн 18 цаг 30 минут хүртэл үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэгийн төлбөр нь тухайн гэр бүлийн хүүхдийн тоо, эцэг эхийн орлогоос шууд хамаарч, уян хатан байдаг. Хүүхдийн цэцэрлэгийн төлбөр гэр бүлийн сарын орлогын гурван хувиас ихгүй буюу 1260 швед кроноос хэтрэхгүй байхыг хуульчлан тогтоож өгсөн байна. Хүүхдийн асаргаа, сургуулийн өмнөх боловсролд Шведийн төрөөс ихээхэн анхаарч, боловсролын байгууллагуудад татаас олгодог учраас өнөөдөр гурваас доош насны нийт хүүхдүүдийн 55 хувь, 3-6 насны хүүхдүүдийн 96 хувь нь албан ёсны боловсролын байгууллагын хараа хяналтад өсч торниж байна. Ийм ч учраас Швед улсад эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт 2014 оны байдлаар 73.1 хувьтай буюу эрчүүдтэй эн зэрэгцэж байжээ. Үүгээр зогсохгүй Европын Холбоонд ажил эрхэлдэг эхчүүдийн тоогоороо Швед улс тэргүүлж байна. Одоогийн байдлаар зургаагаас бага насны хүүхэдтэй Швед эхчүүдийн 79.2 хувь нь ажил эрхэлдэг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт