Эрт урдын цагт эрүүл энх, эд баялаг, аз жаргалыг урин дууддаг гурван өвгөн тал нутгаар хэрэн явсаар нэгэн ноорсон ядуухан айлын гадаа очжээ. Тэр айл хэдий ядуухан ч ганц хүү нь ихэд эрх дураараа юм байж. Холын гурван өвгөнийг угтан тоссон гэрийн эзэн тэднийг амарч тухлаад холын аян замаа үргэлжлүүлэхийг хүсч, гэртээ урьжээ. Гэтэл тэд бид хамтадаа айлд ордоггүй юм хүү минь. Нэгийг нь урь, бусад нь танай гадаа байж байя гэжээ.
Учрыг нь эс ойлгосон гэрийн эзэн та нар юун учиртай өвгөд болоод нэгэн гэрийн дээвэр дор хамтадаа тухлаж эс болов гэхэд
- Бид бол аз жаргал, эрүүл энх, эд баялгыг урин залдаг өвгөд билээ. Нэгэн гэрт хамт орох ганцхан шалтгаан буй. Харин түүнийг учирлан хэлэх ёсон үгүй. Тиймээс уригдсан нэг нь орж айл гэрийн эздэд хүссэнийг нь бэлэглэдэг юм. Гэрийнхэнтэйгээ зөвлөөд бидний нэгийг урьж, дайлж, цайл хүү минь гэжээ.
Гэтэл гэрийн эзэн бодож бодож эд баялгыг гэртээ урьжээ. Харин эхнэр нь Үгүй аз жаргалыг урина гэжээ. Хүү нь эрүүл энхийг урина гэж уйлагнан эрх дураар аашилсанд эцэг, эх хоёр нь аргагүйдэн эрүүл энхийг гэртээ урьтал нөгөө хоёр өвгөн нь дагаад ороод ирж гэнэ.
-Та гурав нэгэн гэрт хамт ордоггүй атал юунд ийн манайд гурвуул орж ирэв хэмээн учрыг нь асуутал нөгөө хоёр нь,
-Бид ямагт эрүүл энхийг дагаж явдаг юм аа гэсэн гэдэг.
Тиймээ, эрүүл энх байхад хүний сэтгэл тэнэгэр, хийж бүтээхийн урам арвин байдаг. Эрүүл энх, өвчин зовлонгүй байх нь аз жаргал төдийгүй эд баялаг юм. Энэ эд баялагаа хайрлаж, хамгаалж, алдахгүй явбал амьдрал үргэлж, баяр баяслаар гийж байдаг. Амьдрал эрүүл мэнд, инээд баясал дээр тогтдог юм хүү минь.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт