Өнгөрсөн онд байгаль орчноо хамгаалж, бусдыг уриалан дуудсан, эрх баригчид, компаниудын эсрэг тэмцэж байсан 185 хүн амь насаа алдсан нь 2014 оныхоос 60 хувь өссөн дүн гэдгийг хөндлөнгийн ажиглагчид халаглан мэдэгдэж байна. Дэлхийн 16 улсад байгаль орчны активистууд буюу тэмцэгчдийг нухчин дарсан байна. Бразил улсад байгалиа хамгаалахыг зорьж байсан 50 хүн 2015 онд амь насаа алджээ. Энэ 50 хүн Амазоны ширэнгэн ойд хууль бусаар хайгуул, олборлолт хийхийг эсэргүүцэж явахдаа ийнхүү амь үрэгджээ.
Эдгээр тохиолдол бүрт байгаль хамгаалагчид хийж байсан ажил, зорилгынхоо төлөө бусдад хорлогдсон гэдгийг нотолсон бөгөөд хараахан нотлоогүй үүнээс олон тохиолдол байгаа гэжээ. Тиймээс Глобал Витнесс байгууллагаас нэр дурдагдсан улс орнуудын засгийн газарт хандан хүчирхийллийг таслан зогсоохыг уриалсан байна.2015 оны хувьд хамгийн олон байагль хамгаалагчийн аминд хүрсэн салбар нь уул уурхай байлаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт