ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ онд 6 сая хүүхэд, 303 мянган эх эндэнэ

    Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгарч байгаа сорилтуудыг жил бүр бүртгэж, олон нийтэд зарладаг.

    2016 оны хувьд

    • жирэмслэлт, төрөлтийн улмаас 303 мянган эмэгтэй нас барж,
    • 6 сая хүүхэд таван нас хүрэхээсээ өмнө эндэж,
    • ХДХВ-ийн халдвар 2 саяаар нэмэгдэж,
    • халуун бүсэд амьдарч байгаа 1.7 тэрбум хүн шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чадалгүй орхигдож,
    • дунджаар 800 мянган хүн амиа хорлох гэнэ.
    • Мөн 1.2 сая хүн зам тээврийн ослоор,
    • 4.3 сая хүн хоол хийхдээ ашигласан түлшиндээ угаартаж,
    • 3 сая хүн гадаах агаарын бохирдлоос,
    • 475 мянган хүн бусдын гарт хорлогдон амиа алдана гэсэн дүр зураг буужээ.

    Үүний зэрэгцээ тамхи татах зэрэг хорт зуршил, дадал нь сая дурдсан сорилтууд дээр нэрмээс болдог байна. Тухайлахад дэлхийн 1.1 тэрбум хүн тамхи татаж байгаа бол таваас доош насны 156 сая хүүхэд тураалтай, 42 сая хүүхэд илүүдэл жинтэй байна. Үүний дээр 2 сая шахам хүн ямар нэг байдлаар бохирдсон усыг ундандаа хэрэглэж, 946 сая хүн ил задгай бие засч, 3.1 сая хүн хоол ундаа бэлтгэхийн тулд өөртөө болон байгальд хортой түлш шатааж байгаа юм. Энэ бүхэн хүний дундаж нас нэмэгдэх, хоргодоход ихээхэн нөлөөтэй. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй