Хүн төрөлхтөн 2002 оноос далай тэнгисийн өдрийг тасралтгүй тэмдэглэж байна. Дэлхийн олон оронд энэ өдрийг тэмдэглэж байгаагийн нэг нь Шри Ланк улс юм. Тус улсын хувьд далайн эргийн дагуу их цэвэрлэгээ зохион байгуулж сурагч, төрийн албан хаагчид, төрийн бус байгууллагын гишүүд, их сургуулийн багш нар манлайлан оролцож байна.
Энэ оны 1-р сард болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр манай тэнгист 150 сая тонн хуванцар хаягдал байна, 2050 он гэхэд загаснаасаа олон хуванцар хогтой болно гэдгийг анхааруулж байсан. Тийм ч учраас үзэгч дэлхий дахинд гялгар уут, хуванцар усны сав хэрэглэхгүй байж, бичил хуванцар агуулаагүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалж байгаа юм.
Үзэгч та селфи зургаа авч "би дахин ашигладаг усны сав хэрэглэхээ амлаж байна", "би нийтийн тээврээр зорчихоо амлаж байна", "би хог цэвэрлээний ажилд оролцохоо амлаж байна" гэсэн өгүүлбэрийн хамтаар сөшл хуудсанд байршуулснаар "Усаа хамгаалах хөдөлгөөн"-д нэгдэх боломжтой.
Дэлхийн гадаргын гуравны нэгийг эзэлдэг усан бүрхүүл эрүүл байх нь манай гараг эрүүл байхын үндэс юм. Тийм ч учраас далай тэнгисээ хуванцар хог хаягдлаас авран хамгаалах уриан дор энэ жилийн далай тэнгисийн өдрийг тэмдэглэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт