ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Me before you” Умард Америкийн бокс оффист 3-рт бичигдэж байна

    “Teenage mutant ninja turtles: Out of the shadows” энэ долоо хоногт 3 сая шахам ам.долларын орлогоор эхний байраа хадгалжээ. Энэ киноны нийт ашиг орлого нь 72 сая  ам.долларт хүрээд байна. Удаах байранд “X-Men: Apocalypse”  2.5 сая ам.долларын орлоготойгоор бичигдэж, дэлхий даяар 405 сая ам.долларын орлого олоод байна. 

    Харин саяхан нээлтээ хийсэн “Me before you” кино 2 сая ам.долларын орлоготойгоор 3-рт бичигджээ. Энэ кино 3-ны өдөр нээлтээ хийснээсээ хойш дэлхий даяар 30 сая шахам ам.долларын тасалбар борлуулжээ. Уянгын драм төрлийн энэ киног Warner Bros, New Line компаниуд хамтран бүтээж, ерөнхий найруулагчаар Теа Шорок, продюсерээр Алисон Овэн, Карен Рузвельт нар ажиллажээ.

    Тус кино нь зохиолч Жожо Мойес-н “Me before you” романаас сэдэвлэсэн байна. Киноны гол дүрд HBO сувгийн “Game of thrones” киноны Дейенерис Таргариенийн дүрээрээ алдартай Эмилия Кларк, “Love Rosie” уянгын драм кинонд Алекс Стюартын дүрд тоглосон  Сэм Клафлин нар юм. Мотоциклын осолд орохын өмнө амьдралдаа сэтгэл хангалуун, баян чинээлэг байсан Уилл Трейнор ослоос хоёр жилийн дараа Луиза гэх асрагч эмэгтэйтэй танилцсанаар киноны үйл явдал өрнөнө. Тэд эхэндээ сайхан харилцаатай байгаагүй боловч Louisa-ын гэгээлэг сайхан зан чанар Уиллд ч бас итгэл найдвар өгснөөр тэдний хайрын түүх эхэлнэ. 

    Бэлтгэсэн: Д.Уугантуяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй