ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Толгойтын замыг өргөсгөж байна

    Аливаа улс орны өнгө төрхийг дэд бүтэц, замын хөгжил нь илэрхийлдэг. Тиймдээ ч хот бүр зам, тэр дундаа төв хэсгийн зам талбайнхаа өнгө төрхөд илүүтэй анхаарах нь бий. Харин манай хот алслагдсан дүүргүүдийнхээ зам засварын ажилд хойрго ханддаг гэх хардлага бий. Хардлагад хамгийн их өртдөг зам бол Толгойтын зам буюу 21 дүгээр хороолол дахь Авто сургуулийн уулзвараас Толгойтын эцэс хүрэх зам юм.Түүх сөхвөл,  энэ хэсгийн замыг 1978 онд барин ашиглалтад өгч байжээ. 40  орчим жилийн турш  зөвхөн нөхөхөөс өөрөөр арчилж байгаагүй тус замд өнгөрсөн 2015 оноос хойш “хүний гар” хүрээгүй юм. Тиймдээ ч замын булан тохой бүр шүүрэн шанага адил цоорсноор жолооч нар замын хажуу, сөрөг урсгал гээд үүссэн нүхийг тойрч гарахаар боломжит бүхий л аргыг ашиглаж, цаашлаад осол аваар ч олноор гарах болжээ. 

    Тэгвэл толгойтчууд төдийгүй баяр ёслолын үеэр энэ хэсгийн замыг өргөнөөр сонгодог уншигчиддаа дуулгах таатай мэдээ байна. Толгойтын зам буюу 21 дүгээр хороолол дахь Авто сургуулийн уулзвараас Толгойтын эцэс, мөн Толгойтын эцсээс Орбитын зам хүртэлх замыг шинэчлэн засварлах ажлыг энэ сарын гуравнаас эхлэн “Тотал инж” компани гүйцэтгэж байна. Бүтээн байгуулалтын онцлог нь зөвхөн засварлаад зогсохгүй энэ хэсгийн замыг өргөсгөхөөр төлөвлөсөн байна. Тухайлбал замын дөрвөн эгнээ зорчих хэсгийн өргөнг 14 метр болгож, хоёр талдаа хоёр метр гаруй өргөнтэй явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг гээд цогц ажлууд хийгдэх юм байна.  Тус ажлын хүрээнд 230 айлын газрыг чөлөөлөх бөгөөд одоогоор тодорхой хаяг бүхий 230 айлд газар чөлөөлөх хүсэлтийг илгээгээд байгаа юм. Толгойтын өргөсгөх замыг энэ оны арван хоёрдугаар сарын нэгэнд ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөжээ. 

    Бэлтгэсэн: Д.Уугантуяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй