Өнгөрсөн 9-р сард БНХАУ-ын 170 хотод дэлхийн автомашингүй өдрийг тэмдэглэжээ. Байгальд ээлтэй тээврийг сурталчлан таниулахын тулд Шензин хотод л гэхэд 200 мянга гаруй автобусны билетийг үнэгүй тарааж, Хубей мужийн Вухан хотод 100 гаруй унадаг дугуй түрээсийн цэг ажилласан байна. Автомашингүй өдрийг 170 гаруй хотод тэмдэглэсэн ч улсын хэмжээнд замын хөдөлгөөний ачаалал төдийлөн буураагүй байна. Мөн иргэд нийтийн тээвэр хэт ачаалалтай байсан гэжээ. 9-р сарын 22-нд автомашингүй өдрийг тэмдэглэхийн өмнөхөн Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулж Бээжин хот агаараа цэвэр байлгах үүднээс таван сая тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглосон. Таван сая автомашины хөдөлгөөнийг хязгаарласны эцэст Бээжингийн тэнгэр 9-р сарын гуравны өдөр цэлмэсэн ч хорио тавигдсанаас хэдхэн хоногийн дараа агаарын чанарын индекс 160 буюу эрүүл мэндэд ноцтой аюул учруулах түвшинд эргэж очжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт